Жавар тачигнасан өвлөөр хүндрэл гарвал иргэд яах вэ?

947

Жавар тачигнасан өвлөөр цахилгаан, дулааны хомсдол үүсч, тасалдвал яах вэ? гэсэн асуулт иргэдийн өмнө тавигдах нь бололтой. Өчигдөр болсон Нийслэлийн удирдах зөвлөлийн шуурхай дээр НИХТ-ын дарга Д.Баттулга “Энэ өвөл багагүй хүйтрэх мэдээлэл байгаа. Цахилгаан, дулааны ямар нэгэн нэмэлт эх үүсвэр байхгүй ч ачаалал урьд жилүүдийнхээс илүү нэмэгдсэн. Тиймээс хүндрэл үүсч болзогүй газруу болон их ачааллын үеэр гэр хорооллын айлуудад эрчим хүчний хязгаарлалт хийгдэх эсэх”-ийг холбогдох албаны хүмүүсээс тодрууллаа.

Түүний энэхүү асуултанд Улаанбаатар Дулаан шугам сүлжээ ТӨХК-ийн дарга Р.Хайдав хариулахдаа “Зарим хэсэгт дулааны доголдол үүсэх магадлал байгаа. Тухайлбал Хан-Уул дүүргийн 11, 15-р хороо Зайсангийн хэсэг бүхэлдээ, Баянзүрх дүүрэг бүхэлдээ 13, 15, 16-р хороолол, Баянгол дүүргийн Бичил хорооллуудад хүндрэл үүсч болзошгүй. Гэхдээ бид ямар нэгэн эрсдэл гаргахгүйн тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна” гэсэн юм. Харин өвлийн ачааллын үеэр гэр хорооллын айлуудад эрчим хүчний хязгаарлалт хийхгүй, ямар нэгэн асуудал гарахгүй гэдгийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас мэдэгдэв.

Ямартай ч дээрх мэдээллийг авсан НИТХ-ын дарга Д.Баттулга “Цахилгаан, дулааны өдөр бүрийн горимын талаарх мэдээллийг холбогдох албаныхан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон нийслэлийн удирдлагуудад 7 хоног бүр мэдээлж байх. Онцгой нөхцөлд байдал үүсч болзошгүй тул бэлтгэлтэй байх”-ыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Always a good job ri 188.143.234.155 RUSSIAN FEDERATION
RUSSIAN FEDERATION
Always a good job right here. Keep rolling on **** thgrhou. ****
That ingsiht would h 188.143.232.32 RUSSIAN FEDERATION
RUSSIAN FEDERATION
That ingsiht would have saved us a lot of effort early on.
Цаашдаа сэрүүснэ