МАН-ыхан Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулахаар хуралдаж эхэллээ

2214

МАН-ын бага хурал дөнгөж сая эхэлжээ. МАН-ын өчигдрийн Удирдах зөвлөлийн хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хэлэлцсэн бол өнөөдөр бага хурлын гишүүд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулах юм.

 

Хуралдаан хаалттай болж байна. Одоогийн байдлаар дөрвөн нэр дэвшигчдээс нэгийг сонгоно гэсэн бүдэг бадаг мэдээ байгаа ч сунгаанд чухам хэн хэн оролцох вэ гэдгийг МАН-ынхан ихэд нууцалж байна.

 

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлал өндөртэй хүн бол МАН-ын дарга Ө.Энхтүвшинг гэж ажиглагчид хэлж байгаа бол УИХ-ын гишүүн Сү.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол нар мөн тунаж үлдсэн гэсэн мэдээ байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зам хаана