БАЯНГОЛ ДҮҮРЭГ ХАМГИЙН ИХ НЯГТРАЛТАЙ

779

Хэнтийн нурууны урд үзүүр болох Баянзүрх, Богд хан, Сонгино хайрхан, Чингэлтэй хайрхан уулсаар зүүн, урд, баруун, хойд талаараа хүрээлэгдсэн Улаанбаатар хот Туул, Сэлбэ голуудын бэлчир хөндийд нийт 4,704.4 мкв нутаг дэвсгэртэй. Засаг Захиргааны нэгжийн хувьд алслагдсан 3, төвийн 6 дүүрэгт хуваагддаг бөгөөд Багануур дүүрэг 620,2, Багахангай дүүрэг 140,0, Налайх дүүрэг 687,6, Баянгол дүүрэг 29,5, Баянзүрх дүүрэг 1244,1, Сонгинохайрхан дүүрэг 1200,6, Сүхбаатар дүүрэг 208,4, Хан-Уул дүүрэг 484,7, Чингэлтэй дүүрэг 89,3 мкв нутаг дэвсгэрийг эзэлдэг юм. Хүн амын нягтралыг 1мкв нутаг дэвсгэрээр тооцвол хамгийн их нягтралтай Баянгол дүүрэг 6521, Чингэлтэй дүүрэг 1719 хамгийн бага нь Багахангай 26, Багануур 44 бөгөөд Баянзүрх дүүрэг 232, Налайх 48, Сонгинохайрхан 216, Сүхбаатар дүүрэг 648, Хан-Уул дүүрэгт 255 хүн ногдож байна. Монгол Улсын нийслэл түүхийн олон үеийг туулж, нэрээ хэд хэдэн удаа сольсон бөгөөд хамгийн сүүлд 1924 онд Улаанбаатар хэмээн нэрлэгджээ. Нийслэлийн түүх нь 1639 оноос эхлэх бөгөөд 1639-1778 онд “Өргөө”, 1778-1911 онд “Их Хүрээ” (Хятадчилсан Да Хүрээ, эсвэл энгийнээр Хүрээ гэх мэтээр ярианы хэллэгүүд байсан), 1911-1924 онд Нийслэл Хүрээ нэртэй байсан юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
If not for your writ 192.99.2.73
If not for your writing this topic could be very covulonted and oblique.
ЦАЙЗ ЗАХАД ГАЛ ГАРЧЭЭ