Д.Содном гуай Чингис хааны одон хүртлээ

945

Эзэн богд Чингис хааны мэндэлсний 851 жилийн ойн баяр, “Монгол бахархалын өдөр” өнөөдөр /2013.11.04 / буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр тохиож байна.Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаанд оролцлоо.

Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөнөө болж, Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном хүртлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд асан Д.Содномд энэхүү хүндтэй шагналыг гардуулах үеэрээ “Монголын төр түмний төлөө нэгэн жарны турш зүтгэснийг үнэлж, “Чингис хаан” одонг хүртээж байна” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЦАЙЗ ЗАХАД ГАЛ ГАРЧЭЭ