Бүгд Найрамдах Унгар улсын БХ-ын сайд Монголд айлчилна

845

Монгол улсын Батлан хамгаалахын сайдын урилгаар Бүгд Найрамдах Унгар улсын Батлан хамгаалахын сайд, доктор Чаба Хенде тэргүүтэй албаны хүмүүс 11 дүгээр сарын 6-8-ны өдрүүдэд Монгол улсад албан ёсны айлчлал хийх гэж байна.

БНУУ-ын БХ-ын сайд нь гэргий, доктор Моника Сайлай болон албаны хүмүүсийн хамтаар айлчлах бөгөөд айлчлалын хүрээнд Монгол улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, БНУУ-ын Батлан хамгаалахын сайд Чаба Хенде нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол улс, БНУУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурна. Мөн зочид Бүх цэргийн их хар сүлдний өргөөгөөр зочилж, хүндэтгэл үзүүлж, Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвөөр зочилж, үйл ажиллагаатай нь танилцах юм байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ