Бага насны охидыг бэлгийн сонирхолд ашиглаж байна

3074

Свити нэртэй 10 настай Филиппин охины тухай интернэтэд цацагдсанаас хойш шуугиан тарьж эхэллээ. Нидерланд улсын хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагаас дэлхий даяар интернэт орон зайд хүүхдийг бэлгийн гаж сонирхолдоо ашигласан 1000 гаруй тохиолдол илрүүлсэнийг мэдээлж байна. Тус байгууллагын идэвхтнүүд Амстердам хотод байрлах төв байрнаасаа мөрдлөг явуулж шалгажээ. Ингэхэд "онлайн ертөнцөд хүүхдүүдтэй секс" хийх гэсэн бүлэг гарч ирсэн нь тэднийг цочирдуулсан байна. 3 ди дижитал дэлгэц ашиглан бүтээсэн Свити хэмээх Филиппин охиныг онлайн чат өрөөнд орсоны дараа камерны өмнө секс үйлдэл хийхийг асуудаг байжээ.

Гэхдээ энэ охин бол бодит хүн биш бөгөөд мөрдлөг явуулахад бэлтгэгдсэн компьютерын загвар юм. Энэ загварыг ашиглан хүний эрхийн байгууллагынхан чатлаж буй хүмүүсийг мөрдсөн юм. Тэд охиныг секс үйлдэл хийх юм бол мөнгө төлнө гэж толгойг нь эргүүлсэн байна. Охин өдөр бүр компьютерын ард суугаад чат өрөөнд ороход олон хүнээс нэгэн зэрэг камер үзэх хүсэлт ирдэг байжээ. Тэд охиныг хувцсаа тайлахыг шаарддаг бөгөөд сүүлийн 10 долоо хоногт гэхэд 20 мянган хүн Свити охинтой харилцсан байна. Үүгээрээ интернэтэд гэнэн цайлган хүүхдүүдийг ашиглах явдал газар авч буйг санууллаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hahaha 103.26.194.3
bayjchih yum bnldo