Бостонд болсон халдлагыг зөгнөсөн хүүхэлдэйн кино хийгдэж байжээ

3444

Бостонд болсон халдгада 3 хүн амь үрэгдэж 180 орчим хүн хүнд хөнгөн байдлаар гэмтсэн. Холбооны мөрдөх товчооны ажилтнууд хэргийн мөрөөр мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн хийж байгаа. Харин энэхүү халдлагын улмаас хохирсон болон цочирдсон хүмүүс олон нийтийн ямар нэг үйл ажиллагаа, тэмцээн уралдаан оролцохоос татгалзаж байгаа аж.

Тэгвэл энэхүү террорист халдагыг хэн нэгэн урьдаас мэдэж байжээ гэсэн сэжиг төрхөөр явдал болоод байна. Учир нь америкийн олон ангит хүүхэлдэйн кино болох "Family Guy"-ийн 3 сарын 17 нд гарсан дугаар дээр яг Бостон хотод болсонтой адил үйл явдал гардаг байна.


Хүүхэлдэйн киноны гол дүрийн баатар Мусламын шашинтай террористийн дүрд ороод гартаа утас барин одоо би өөрийнхөө халдлагыг Бостон Марафонд хийх болно гэж хэлээд. Утасныхаа нэг товчлуурыг дартал гэнэт дэлбэрэлт болж яг л 4 сарын 15 нд болсонтой адилхан зүйл харагдаж байв. Гэхдээ гол дүрийн баатар товчлуурыг дахин нэг удаа дарж хоёр дахь дэлбэрэлтийг жижигхэн мухлагт байрлуулсан бөмбөгийг тэсэлж халдлага хийх болно. Бодит байдал дээр болсон халдлага дээр ч мөн хоёр удаа дэлбэрэлт болсон.

Гэвч Бостонд болсон марафон эхэлхээс өмнө Цагдаагийн байгууллага аюулгүй байдлыг сахих үүднээс бүх үүрэн телефоны сүлжээг хаасан байсан бөгөөд ямар нэг террорист халдлага болж магадгүй гэж үзэн ийм арга хэмжээ авсан байжээ. Асуулт нь яагаад бодит байдал дээрхи явдал хүүхэлдэйн киноны үйл явдалтай адил байв? Яагаад заавал Бостонд байв? Энэ хэргийг үйлдсэн хүн нь эсвэл Family Guy- хүүхэлдэйн киноноос санаа авч уг хэргийг үйлдсэн үү? Юуны тулд вэ? Тэр эсвэл яаж хорлон сүйтгэх ажилгаа хийхээ мэдэхгүй жирийн хүүхэлдэйн киноноос санаа авсан хэрэг байв уу?

 

Магадгүй хэрэв тус хүүхэлдэйн киног бүтээсэн хүмүүс гуравдугаар сарын 17-нд гарсан дугаартаа ямар нэгэн алан хядах үйл ажиллагааны талаар материал гаргаагүй байсан бол өдийд 3 хүн үхэхгүй 180 хүн шарахдахгүй байж болох байсныг үгүйсгэхгүй. Гэвч нэгэнт болоод өнгөрсөн явдал учраас үүнийг ухаархад дэндүү оройтсон мэт боловч бусдыг муу зүйл рүү уруу татсан өнгө аястай материал гаргахдаа анхаарч байхыг ойлгуулсан дээрхи явдал хэн хүнд сургамж болох биз ээ.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
123 202.179.20.161 MONGOLIA
MONGOLIA
medeelel sain hugjsun gazar 3 hvn vhee l biz ****
Цаашдаа сэрүүснэ