Хүүхдүүд өвлөөс өмнө цэцэрлэгтээ явах боломжтой боллоо

1504

БЗД-ийн 168-р цэцэрлэгийн дэргэдэх хоёр гэр цэцэрлэг өнгөрсөн сарын 09-нд шатсан. Тэгвэл энэхүү асуудлыг нэн даруй шийдвэрлэж чадсан байна. Эрүүл мэндийн дэд сайд, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Ж.Амарсанаа “Дэлхийн зөн” Олон Улсын хүмүүнлэгийн байгууллагтай холбогдож хоёр гэрийн асуудлыг шийдэж өгсөн бөгөөд өвлөөс өмнө үйл ажиллагаагаа хэвийн явуулж хүүхдүүдээ хүлээн авч эхэллээ.


Дэд сайд, НИХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа хэлэхдээ, миний бие тойргийнхоо сургуулийн өмнөх насны хүүхэд багачуудын боловсролд нь нэн тэргүүнд анхаарч сурч боловсрох орчин нөхцлөөр хангахаар ажиллаж байна. “Гэр цэцэрлэг” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 24-р хорооны 442 худгийн хажууд анхны “Гэр цэцэрлэг”-ээ барьж энэ сардаа багтаж нээлтээ хийх гэж байна. Өмнөх сард гэнэтийн шалтгаанаар шатсан 168-р цэцэрлэгийн дэргэдэх хоёр гэр цэцэрлэг өнөөдөр эргэн ашиглалтад орж, багачууд хүүхдүүд маань сурч хүмүүжих бололцоо бүрдэж байна хэмээн онцолсон юм.

Мөн 168-р цэцэрлэгээр хүмүүжиж буй багачуудын эцэг эхчүүд хүүхдүүдээ цэцэрлэгтээ хэвийн явах боломжтой болсонд нь талархаж байсан бөгөөд бяцхан хүүхдүүд маань дуу, бүжиг шинээр сурч найз нартайгаа тоглож наадан, хөөр баяраар дүүрэн цэцэрлэгийнхээ нээлтэд оролцлоо.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.