Цагдаагийн ажилтан жирэмсэн нууц амрагаа хөнөөсний улмаас тугай журам гаргажээ

3963

Өмнөд Солонгост архидан согтууруулах ундааг хэвийн хэмжээнээс их хэрэглэдэг , бусадтай маргалдан гар зөрүүлэх зуршилтай , энгийн иргэд , гэмт хэрэгтэнтэй харьцахдаа зүй бус хэллэг ихээхэн хэмжээгээр хэлдэг , стресст амархан ордог цагдаагийн байгууллагын ажилтнуудыг тусгай журмын дагуу нь хянадаг ажээ.

Тэгвэл эдгээрийн тоонд гэр бүлээ цуцлуулсан болон салах өргөдлөө өгсөн байгаа, гэр бүл гэр бүлээсээ гадуур харьцаа үүсгэсэн ажилтнуудыг ч багтаан хянах журам батлагдлаа.

Өнгөрсөн 9 сард Чонбук, Күнсан хотын нэгэн цагдаагийн ажилтан ,жирэмсэн болсон нууц амрагийнхаа амь насыг хөнөөсөн хэрэг гарснаас болж дээрх журмыг гаргаад байгаа ба цаашид цагдаагийн ажилтнуудын ёс суртахууны асуудлыг илүү хяналттай байлгах болно гэж өнөөдөр Сөүл хотын цагдаагийн газраас мэдээлэллээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.