Э.Цасчихэр, Д.Батсайхан нарыг 10 сая төгрөгөөр торгох ял оноов

1071

Увс аймгийн Засаг дарга асан Э.Цасчихэр, ИТХ-ын дарга асан Д.Батсайхан нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн шүүхэд хэлэлцлээ. Тэднийг төрийн алба хаагчдын таван давхар, 24 айлын орон сууцыг дөрвөн давхар болгон бариулж, албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн төсвийн хөрөнгөөс 120 гаруй сая төгрөг завшсан хэрэгт буруутган АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2011 онд эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.

Уг хэргийг өнгөрсөн оны тавдугаар сард Хан-Уул дүүргийн шүүх хэлэлцэж, Э.Цасчихэрийг албан тушаал эрхлэх эрхийг нь хоёр жилээр хасаж, гурван жил хорих, Д.Батсайханыг мөн хугацаагаар албан тушаал эрхлэх эрхийг нь хасан, хоёр жил хорих ял ногдуулсан.

Гэвч шүүгдэгч нар Нийслэлийн шүүхэд давж заалдсанаар уг хэргийг дахин шалгуулахаар АТГ-т шилжүүлжээ. Уг хэргийн мөрдөн байцаалт дуусаж, Хан-Уул дүүргийн шүүх дахин хэлэлцсэн бөгөөд дээрх хоёр хүнийг албан үүрэг тээ хайнга хандаж, төсвийн хөрөнгөд хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн тус бүрийг нь 10 сая төгрөгөөр торгох ял оноов. Тэднийг албан тушаалаа ашиглан төсвийн хөрөнгөөс завшсан нь тогтоогдохгүй байна гэж үзжээ.


 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зам хаана