Шер: “Миний экс нөхөр тамд шатаж байгаа”

2239

“Би чамгүйгээр амьдарч чадна” хэмээн нэгэн цагт Шер дуулж байсан. Энэ хит дууг тэрээр талийгаач нөхөр Сонни Бонодоо зориулсан юм биш байгаа. Тэд урлагт цугтаа зүтгэж байсан бөгөөд 1965 оноос хамтран дуулж, хожим нь “CBS” телевизээр "Сонни, Шер нарын шоу"-г хөтлөн явуулдаг байсан юм. Дуучин Шерийн урлагийн ертөнцөд гаргасан амжилт ололт чухам тэр хүнтэй олон зүйлээрээ холбоотой. Тэд 1962 онд Боног нэрт продюсер Фио Спекторын дагалдангаар ажиллаж байх үед танилцсан байна. /Одоо Фил Спектор хүн амины хэргээр ял эдэлж байгаа аж/

Тэр цагаас хойш төд удалгүй тэд гэрлэж, нэг гэрт орсон ажээ. Гэвч 1975 онд тэд гэрлэлтээ цуцлуулснаар хамтын карьер нь ч нуран унасан юм. Сонни ресторан нээсэн боловч ашиг олоогүй тул хожим улстөр рүү шургалжээ. 1998 од Сонни цанаар гулгаж байх үедээ мод мөргөн эмгэнэлтэйгээр амиа алдсан байна. Шер түүнээс салснаас хойш бараг 40 жил өнгөрсөн ч одоо болтол анхны нөхрөө дурсч байдгаа хэлж, дотроо уудалсан юм. Гэхдээ тэр Соннигийн амар амгалангаа олоогүй сүнс хөвсгөр үүлсийн дунд нисэх гэрэлт сахиулсан тэнгэрүүдийн дунд байхгүй гэдэгт эргэлздэггүй байна.

Саяхан “Facebook”, “Twitter” дэх түүний хуудсанд шүтэн бишрэгчид нь асуулт тавьсан байсан бөгөөд “Хэрэв Соннитой хэдхэн минутын турш ярилцах боломж өгвөл түүнээс юу асуух байсан бэ?” гэсэн асуултанд Шер “Чиний байгаа газар хэр халуун бэ? гэж би түүнээс асууна” хэмээн хариулжээ.

Чухам тэдний салалтанд юу хүндээр туссан болоод Шер одоо болтол экс нөхрөө уучилж чадахгүй байна вэ?

М.Далай

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.