Жүжигчин Тамираагийн шинэ эхнэр Соёлоо хуучин эхнэр Золоод зориулж мэдэгдэл гаргажээ

5182

Жүжигчин Тамираа эхнэрээсээ салаад удаагүй мэргэжил нэгт Н.Мөнхсоёл гэх эмэгтэйдээ хайрын романс үүсгэж хамтран амьдрах болсон билээ. Гэвч түүнийг гэр бүл салгаж суусан гэх болсон. Учир нь Тамираагийн хуучин эхнэр болох Золоо нэгэн ярилцлагандаа “Соёлоо нөхөр, хүүгээ орхиод миний гэр бүлийг үймүүлсэн болохоор би түүнийг эмэгтэй хүн гэж боддоггүй. Тэр хоёр хамт амьдраад жил гаруй хугацаа өнгөрч байна. Би нэг хэсэг охиноо аавтай нь уулзуулахгүй гэж хатуурхсан ч удаан тэвчиж чадаагүй. Гэр бүл салалтаас болж нэг хэсэг шоудсан нь үнэн. Гэхдээ одоо охиноо тэврээд унтах шиг сайхан юм алга. Ажил төрлөө хийгээд юугаар ч дутахгүй сайхан амьдарч байна” хэмээсэн.

Харин шинэ эхнэр болох Соёлоо саяхан өөрийн цахим хуудаснаа ийм мэдэгдэл хийжээ “Би бусдын л адил амьдрах гэж хөдөлмөрлөж, дуртай мэргэжлээрээ хичээж ажиллах гэж зүтгэж яваа жирийн нэгэн эмэгтэй, бас эх хүн. Миний анхны амьдрал болж бүтээгүй салсан маань үнэн.Тэглээ гээд би хэвлийдээ 10 сар тээж, мах цусаа таслан барин төрүүлсэн өөрийн үрээ хэзээ ч хаяж байгаагүй!!! Бас хэзээ ч элэг бүтэн амьдарч байсан бусдын гэр бүлийг үймүүлж, үр хүүхдийг нь өнчрүүлэх ухамсар хүмүүжил ч надад байхгүй!!! Б.Тамир бид хоёр хэн, хэн маань гэр бүлээсээ салсан ганц бие эцэг, эх байхдаа танилцаж учирсан юм шүү дээ. Энэ нь тэгээд хүний ёсноос гажсан тийм их нүгэл юмуу” хэмээсэн байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
JKBYhRNRSQ 37.233.27.142
ZqX1oy Awesome blog.Really looking forward to read more.
zochin 103.26.194.8
Soyoloo chini or suraggui l baisan.
zochin 103.26.194.191
tamiraa bol baidag l 1 zaluu tuunees saihan ni bhgui gjuu ene er hunii orontsoguudiig yundan ingj bulaatsaldan ve? huurhun uree onchiruulj saihan 2 busguig zovooj bdag muu novshiig aluul taarna ****
zochin 103.26.194.10
ene soyloo gj ymar ch jujegchin bdiin ystoi medkuu durtai negen duuchin bolj hussen ni jujegchin boldog boljee. za ene humuusiin amidrald yu ch heleh bilee gehdee er hunees bol negniigaa shoroond nuguuguu shorond hiiwdee busguichuud min biy biynee hundelj bldaa
true 202.179.7.6 MONGOLIA
MONGOLIA
medehgui ymdaa en tamiraagas l boldog baih hogiin er hunii ner gutaasan ****