Шинээр тусгай зөвшөөрөл олгохыг түр хугацаанд зогсоох тухай санал асуулга явуулж байна

890

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 600 гаруй аж ахуйн нэгж архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйчлэх тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Өөрөөр хэлбэл нийслэлийн 300 гаруй хүн тутамд архи зардаг дэлгүүр байна гэсэн үг юм. Тиймээс архины нөлөөллийг бууруулж, архи худалдаалдаг цэгийг багасгах зорилгоор “Архины хяналтын тухай хууль”-ийг УИХ-аар хэлэлцэхээр болоод байгаа билээ. Харин энэ хууль батлагдах хүртэл архи, согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг түр хугацаанд зогсоох тухай НИТХ-аас нийслэлийн иргэдийн дунд санал асуулга явуулахаар боллоо. Өнөөдрөөс эхлэн 72 цагийн турш “Архины хяналтын тухай хууль батлагдах хүртэл тусгай зөвшөөрөл шинээр олгохыг түр хугацаанд зогсоохыг та дэмжих үү?” гэсэн асуулттай санал асуулгыг нийслэлийн Засаг даргын албан ёсны цахим хуудас www.ulaanbaatar.mn сайтаар болон мэдээллийн news.mn, gogo.mn, olloo.mn сайтуудаар дамжуулан нийслэлийн иргэдээс санал авч байна. Мөн “Улаанбаатар сонсож байна” лавлагаа мэдээллийн төвөөр дамжуулан Мобикомын 100 мянган хэрэглэгчийн дунд месежеер санал авна. “Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007 оны 71 дүгээр тогтоолоор батлан мөрдөж байгаа юм. Иргэдийн саналаас хамааран НИТХ-ын Тэргүүлэгчид албан ёсны шийдвэр гаргах бөгөөд тусгай зөвшөөрөл сунгуулах, сэргээх үйл ажиллагаанд энэ шийдвэр нөлөөлөхгүй гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ