“Мунзуй” хочит Г.Нямдорж: Баяраар өөд нь татуулсан охин гэж сонсогдохгүй байгаа биз дээ

2323

“Мунзуй” хочит Г.Нямдорж өөрийн найз болох УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай сүүлийн үед хэвлэлээр үзэлцсээр байгаа билээ. Уг нь тэднийг учир мэдэх хүмүүс өвөр түрийндээ оролцсон сайхан найзууд гэж байсан ч ямар нэг учир шалтгааны улмаас хоорондоо үл ойлголцсон нь өнөөгийн дуулиан тариад байгаа франц ресторанд болсон хэргээр ил болсон билээ. Анх энэ талаарх мэдээлэл “Н.Номтойбаяр хүн хутгалжээ” хэмээн мэдээлэгдсэн ч дараа нь Н.Номтойбаяр өөрөө мэдээлэл хийж, өөрөө хутгалуулсан болж хувирсан. Гэвч сүүлдээ энэ хоёр хүнд хоёуланд нь хэрэг үүсгэсэнд Г.Нямдорж ихээхэн гомдож байгаа бололтой.

Тэрбээр http://www.tv5news.mn сайтад өгсөн ярилцлагандаа “Ер нь анхнаасаа Баяраа өөрөө зүгээр байсан бол ийм асуудал үүсэхгүй шүү дээ. Баяраа ийм асуудал үүсгэдэг болоод, эргэн тойрныхондоо халгаатай болоод л ийм асуудал үүссэн. Баяраа ерөөсөө ойртсон хүн бүхэнтэйгээ мууддаг хүн. Энхтайвантай ойрхон байсан уу байсан, муудсан уу муудсан. Энхтайваны баарыг түрээслээд ажиллуулаад, хамаг юмыг нь хийж явснаа сүүлд нь хоорондоо хэрэлдээд салуутаа хамаг юмыг нь өгөхгүй бултаад, мөнгө төгрөгийн өчнөөн өртэй. Юмаа авч чадахгүй Энхтайван бүгдийг нь битүүмжилсэн тийм л байдалтай байсан. Тэгээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр очсон. Бас “Номин”-гийн Баярсайхантай ойрхон байж байгаад бас л хулхидсан. Баярсайхан шүүхэд өгөөд, буцаагаад өргөдлөө авчихсан байгаа. “Ямаха” гээд хөгжмийн нөхдүүдтэй ч бас мөнгө төгрөгийн өчнөөн авлага өглөгийн асуудалтай...” хэмээн ярьжээ.


Түүнчлэн “Ерөнхий сайд цаашаа шүү дээ. Бүр ерөнхийлөгч болно гэдэг. Сонин юм болж байна шүү дээ, ер нь улс орныг атгачихаад байгаа юм биш үү. Манай экс найз/Номтойбаярыг хэлэв/ намайг өөрийгөө хамгаалахдаа сайн гэж хэлсэн. Би өөрийгөө хамгаалах биеэрээ туулсан туршлагатай хүн. 181.3 зүйл ангийг биеэр туулсан”... Их л олон сургууль соёл төгссөн гэж зурагтаар яриад байсан. Би бол мэдэхгүй. Өмнө нь ч хэлсэн, Америкт сураагүй, энд ямар ч сургууль төгсөөгүй. Тэгэхээр дээд мэргэжлийн гэрчилгээ бүгд хуурамч болно. Боловсрол энэ тэрийг нь шалгамаар л байна шүү дээ. Харин юмыг их амархан сурдаг... Мянганбаяр энэ тэр хүүхэн шуухантай холбогдоод, зурагтаар гараад байдаг. Тэднийг дуурайна.

Хамгаалагч Зоригоо чинь зурагчин нь шүү дээ, бас. “Зориг оо, цагны зураг аваарай, машины зураг аваарай” гээд заана. Тэгж авахуулсан зургаа “Соронз” сэтгүүл дээр тавиулдаг байхгүй юу. Тийм үнэтэй цаг Монголд хоёр байдаг, нэгийг нь тэр авчээ гээд бичүүлнэ. Нэг их үнэтэй гутлыг нь Зоригоо нь өмсөж яваад их уурлуулж байсан юм. Бөөн будилаан... Уулзаагүй. Уулзаж яах юм бэ дээ. Намайг юу юу гэж муулж байгааг би бас сонссон л доо. Их муулж байна гэнэ лээ. Бараг намайг өөд нь татсан энэ тэр гээд. Баяраагаар би өөд нь татуулах уу. Боломж бололцоотой юм ярих хэрэгтэй шүү дээ. Баяраа хүн өөд татах уу? Баяраар өөд нь татуулсан охин гэж сонсогдохгүй байгаа биз дээ... гээд л нэлээд зүйл ярьсан байна.
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ