70 мянгыг олгох шинэ журам ирэх оноос хэрэгжинэ

2485

УИХ-ын чуулганы хуралдаанаар оюутны тэтгэлгийг олгох эсэхийг Засгийн газар шийдвэрлэх хууль хэлэлцэж, оюутнууд 70 мянган төгрөгийг ялгавартай олгох эсхүл бүгдэд нь олгох зэрэг олон асуудал яригдаж байсан билээ. Тэгвэл УИХ-ын чуулганы хуралдаанаар баталсны дагуу оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлгийг ялгавартайгаар буюу онц сурсан оюутнууд 70 мянган төгрөгийн тэтгэлэг авахаар болсон билээ.

Одоогийн байдлаар оюутнууд сар бүр 70 мянган төгрөгөө хуучин журмын дагуу авч байгаа бөгөөд ирэх арванхоёрдугаар сар хүртэл урьдын адил авах юм байна. Одоогоор Сургалтын төрийн санд 2013 оны 9-12 дугаар сарын санхүүжилтийн тооцоо хийгдэж байгаа бөгөөд сургууль бүр Сургалтын төрийн сангийн оюутнуудын мэдээллийн нэгдсэн системд оюутнууд болон шинээр элсэгчдийнхээ мэдээллийг оруулсан байгаа аж.

Засгийн газраас шинэ журам гаргаагүй учраас хуучин журмаар буюу оюутан бүр муу, сайн сурснаас үл хамааран 70 мянган төгрөгөө авах юм байна. Харин ирэх оны буюу 2014 оны нэгдүгээр сард Засгийн газраас журам гаргаж, шинэ журам буюу зөвхөн онц сурсан оюутнууд 70 мянган төгрөгөө авах эрхтэй болох юм байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
KLjgWYLcdoZmbIPSCK 37.233.27.142
Ji8tfl Awesome article post.Really thank you! Will read on...
mmm 119.40.102.119 MONGOLIA
MONGOLIA
ymar **** yum be yrunhiilugch shou hiichih yum bn l daa 70-g 90 bolgj ugnu gj garchaad garsan hoinoo odoo meden budilaad odoo 70-ach awj chadku yum b na l da ineedtei garuud
gantsetseg 103.9.89.202
ene mash zuv bn.uneheer shalguurtai uguh heregtei.ingeheer oyutnuud shal uur bolno medlegtei ch bolovson huchin beltgegne dee
ooooh nooo 27.123.214.110 AUSTRALIA
AUSTRALIA
Xuwiin surguulid onts surchiy l daa...