“ШИНХУА”, “ВИНСВЭЙ”-н мэдэлд орсон ТАВАНТОЛГОЙ

1934

Дарга нарын десант, улаан тууз, цэцгэн хэлхээ дор сүр дуулиантайгаар нүүрсний экспортоо эхлүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” эрх баригчдын ээлжит шоуны нэг байсан гэж үү. Экспорт эхэлж хэдэн зуун тонноор нүүрс гарч байгаа ч хишиг ашиг нь монголчууд биднээс улам л алсарсныг дараах мэдээллээр өгөх гэж байна. Өмнөх Засгийн үед Тавантолгойн ордоос ард түмэнд хувьцаа тарааж газрын дорх баялаг бол ард түмний өмч байх Үндсэн хуулийн заалт биелэлээ олж байсан цаг саяхан. Харамсалтай нь энэ түүхэн үйл явдлаас хойш хэдэн жил өнгөрс өн ч энэ ордоос ард түмэнд хувь хишиг хүртээх нь байтугай улс орны эдийн засагт оруулсан ашиг орлого гэж үнэндээ алга. Харин ч өнөөдрийг хүртэл өр тавьж, хувь хишиг тараасны төлөөсөнд Тавантолгойн орд Монголын ард түмний мэдлээс улам холдож, Хятадын төр болон компаниудынх нь мэдэлд шилжээд байна. МАН Засгийн эрх барьж байх үедээ популист амлалтаа биел үүлэхийн тулд Тавантолгойг барьцаалж 350 сая ам.долларын зээл авсан.

Харин одоо АН-ын Засгийн газар энэ өрийг дарахын тулд Тавантолгойгоо тэр чигт нь найр тавиад байна. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн айлчлалаар БНХАУ-д жилд 50 сая тонн нүүрс экспортлохоор боллоо хэмээн баярлаж байлаа. Гэтэл үүний цаана өмнийн говийн нүүрсийг урд хөршийн төрийн мэдлийн “Шинхуа” гэх ганц компанийн мэдэлд шилж үүлсэн гэсэн салбарын мэргэжилтэн, бизнес эрхлэгчдийн шүүмжлэл дагалдах болов. Учир нь өмнийн говийн нүүрсийг 20 жилийн туршид зөвхөн “Шинхуа”-д нийлүүлэх бөгөөд төмөр зам, тээвэрлэлтийг мөн л “Шинхуа” компанийн оролцоотойгоор шийдэхээр тохиролцсонд асуудлын ээдрээ оршиж байгаа аж. Монголын нүүрс 20 жилийн хугацаанд санаа зовохгүй байнгын худалдан авагчтай болж байгаа нь сайн хэрэг. Гэтэл үүний цаанаа манай нүүрсний зах зээл болон дэд бүтэц ганц компаниас хараат болсон нь зөвхөн Тавантолгой гэлтгүй өмнийн говийн нүүрс БНХАУ-ын төрийн өмчит компанийн бүрэн хараанд орох нь гэсэн болгомжлол дагуулж эхэлжээ.

 

ТЕНДЕРГҮЙ ТЭЭВЭРЛЭЛТ БУЮУ “WINSWAY”-Н НҮҮРСНИЙ ТЭЭВЭР ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙНА

Өмнө нь өмнийн говийн нүүрсэнд төр санаа тавьдаггүй байх үед хувийн хэвшлийнхэн бизнесийн хамгийн сайн боломжийг өөрсдөө бий болгож, үнэд хүргэж чаддаг байсан. Нэг тонн нүүрсийг 70-80 ам.доллараар экспортолдог байлаа. Харин одоо төр оролцсоноор “Эрдэнэс Тавантолгой” компанийн Баруун, Зүүн Цанхийн нүүрсийг 40-48 ам.доллараар экспортолж байна. Энэ бол 10 жилийн өмнөх үеийн ханш. Бараг таван хувиар ийнхүү sale зарласан нь өмнөх Засгийн газрын өрийн дарамтаас үүдэлтэй хэмээн ажиглагчид үзэж буй. Энэ дарамтаас энэ ондоо багтаж ангижирна хэмээн “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд мэдэгдэж буй. Гэвч зээл төлөгдсөн ч “Шинхуа” зах зээлийн үнээр манай нүүрсийг худалдан авч, үнэ ханшийг нь өсгөнө гэсэн баталгааг хэн ч өгч чадахгүй. Тэд барьцаа ахиулахаас бус сулруулна гэж байхгүй хэмээн болгоомжлох хүн олон бий. “Шинхуа” гэрээний дагуу нүүрсээ авахын тулд тээвэр, ложистикийн хамгийн том хамтрагч “Winsway” компаниа ч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тээвэрлэлтийн үйл ажиллагаанд татан оролцуулжээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсийг тээвэрлэх эрхийг Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дүүгийн компанид өгч, 17 тэрбум төгрөгийн тендерийг хууль бусаар явуулсан гэх дуулиан өнгөрсөн хавар дэгдсэн. Үүнээс болоод тээвэрлэлтийн тендерийг дахин зарлана хэмээн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Я.Батсуурь мэдэгдэж байсан. Гэтэл энэ тендер дахин зарлагдсан эсэхийг мэдэх хүн алга. Тэгсэн атлаа БНХАУын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Winsway” компани олон зуун хятад ажилчдыг Өмнөговьд оруулж ирэн, Баруун Цанхийн уурхайн амнаас БНХАУ-ын Ганцмод боомт хүртэл өдөр шөнөгүй нүүрс тээвэрлэж буй нь хэний, ямар зөвшөөрөлтэй юм бол. 100 тонны даацтай хэдэн зуун машин “Эрдэнэс Тавантолгой”-н нэрээр өмнийн говийн эмзэг хөрсийг хайр найргүй сийчин, байгаль орчныг бохирдуулж байхад төрийн албан хаагчид нүд, чихээ таглан өнөөдрийг хүртэл чимээгүй байсаар байна. Уг нь Тавантолгой Гашуунсухайтын чиглэлд нүүрс тээвэрлэх автозам барьж ашиглалтад оруулсан. Энэ автозам төрийн мэдэлд шилжээд багагүй хугацаа өнгөрсөн. Гэтэл төрийн мэдлийн “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсийг тээвэрлэж буй хятад жолооч нар төрийн мэдлийн замаараа биш, говийн хөрсөн дээгүүр давхилдаж, байгаль орчныг сүйтгэж байхад төрийн албан тушаалтнууд яагаад чимээгүй байна вэ. Үндэсний компаниуд, монгол ажилчдад болохоор үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авч, арслан, бар шиг сүр хүчээ үзүүлдэг төрийн албаныхныг юу ингэж номхруулав.

 

“ТӨЛБӨРГҮЙ” 500 ХЯТАД ЖОЛООЧ ҮНДЭСНИЙ ТЭЭВЭРЛЭГЧ КОМПАНИУДЫГ АЖИЛГҮЙ, ОРЛОГОГҮЙ БОЛГОВ

Засгийн газрын энэ оны есдүгээр сарын 28-ны өдрийн 328 тоот тогтоолоор “Эрдэнэс тавантолгой” ХК-д нүүрсээ тээвэрлүүлэх 500 хятад жолоочийг Монголд оруулж ирэх зөвшөөрлийг олгожээ. “Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журам”-ын дагуу эдгээр 500 жолооч Монголд ажлын байрны төлбөр төлөх ёстой. Гэтэл төрийн мэдлийн “Эрдэнэс Тавантолгой” компанид “нүүрс тээвэрлэлтийн онцгой нөхцөл” үүссэн тул ямар ч төлб өргүйгээр 500 хүн оруулж ирэхийг зөвшөөрсөн байх юм. Монгол хүний ажлын байрыг “булаасныхаа” төлөө энэ төлбөрийг төлдөг. Гэтэл хувийн компанид 10 хүн оруулж ирэхэд ч олддоггүй энэ тусгай эрхийг “Эрдэнэс Тавантолгой”-д олгосны цаана хэний ямар эрх ашиг байна вэ? Үүний цаана хэн хохирч үлдэв. Монголд зөвхөн Өмнөговийн нүүрсний тээвэрлэлтээр “амьдардаг” үндэсний 50-60 компани бий. Тэд 2006 онд нүүрсний экспорт эхэлсэнтэй зэрэгцээд л өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж ирсэн. Харин одоо Засгийн газар болон төрийн мэдлийн “Эрдэнэс Тавантолгой” компанийн хятадуудыг “дэмжих” бодлогын уршгаар үндэсний тээвэрлэгч компаниуд ажилгүй, орлогогүй болж өмнийн говийн нүүрсний зах зээлээс шахагдаж эхэллээ. Энэ бүхнээс үүдээд төрийн мэдлийн Тавантолгой монголчуудын нэр дээр боловч хамаг ажил, үйлчилгээ, ашиг орлого БНХАУ-ын төрийн мэдлийн “Шинхуа” болон түүний хувь оролцоотой “Winsway” компани руу урсаж буй нь “Тавантолгой” дахь монголчуудын оролцоог хумисаар байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ynhan jolooch 27.123.214.109 AUSTRALIA
AUSTRALIA
Ene arai denduu olon hytad bna aa. ****
Цаашдаа сэрүүснэ