Д.Тэрбишдагвыг суудалдаа үлдэхийн тулд Орос руу “зугтсан” гэв үү

1044

Д.Тэрбишдагвыг МАХН-ын дэд дарга, цаашлаад шадар сайдын суудлаа хадгалан үлдэхийн тулд ОХУ-руу ниссэн гэлээ. Энэ сарын 24-ны өдөр буюу ням гараг, даваа гарагт МАХН-ын Бага хурал болсон юм. Уг бага хурал нэлээдгүй ширүүн уур амьсгалтай болсон талаар тус намын зарим нэгэн хүмүүс ярьж буй. Харин удирдлагуудынх нь зүгээр намын хурал хэлэлцэх асуудлынхаа хүрээнд болсон гэдгийг хэлж байгаа юм. СХД дэх МАХН-ын Мянгатын дарга, Бага чуулганы гишүүн Ч.Мөнгөнчимэг бага чуулганыхаа талаар ийнхүү ярьлаа. Тэрээр “Бага чуулганаар намын дэд дарга Д.Тэрбишдагва, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нарыг огцруулах асуудлыг хурцаар авч хэлэлцсэн. Тэд өөрсдийгөө энэ удаад амиа аргацааж авч үлдсэн. Сураг сонсох нь ээ. Шадар сайд өчигдөр ОХУ руу ниссэн байна лээ. Дараагийн Бага чуулганыг хүртэл тэсэж үлдэх гэсэндээ тэр. Манай дүүргийн МАХН-ын гишүүд, дэмжигчдийн хувьд тэднийг огцруулах байр суурь нь хэвээрээ байгаа. Ер нь ахмадууд Д.Тэрбишдагвыг намын даргад санаархаж, улмаар өөрийнхөө хүмүүсийг шат шатны намын хороодод тавина гэж харж байгаа” гэжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ТҮМЭЭ АХ
ЭЕ ЭВЭЭ ОЛОЛЦОХОД САЙН