“Unitel”-ийнхэн ийм маягаар мөнгө олохыг санаархав уу

1676

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар дугаарын хязгаарлалтыг үргэлжүүлэх эсэх талаар нэлээд хэдэн санал асуулга зарласан. Гэвч 11-р сарын 13-наас 15 хүртэл 48 цагийн хугацаанд мессеж, цахим хуудас гэсэн 2 төрлөөр санал авахад сайтуудаар авсан санал асуулгад давхардсан тоогоор 31280 хүн оролцож саналаа өгснөөс 72,3 хувь нь дугаарын хязгаарлалтыг зогсоохыг дэмжсэн. Харин мессеж санал асуулгыг нийслэлийн төвийн 6 дүүргийн 20-60 насны санамсаргүй сонгогдсон 103,997 хэрэглэгчийн дунд явуулахад 15,496 хэрэглэгч хариу илгээснээс 50,3 хувь нь дугаарын хязгаарлалтыг цуцлахгүй гэж санал өгсөн юм.

Тиймээс хоёр санал асуулгын дүн зөрүүтэй гарсан тул эцсийн дүнг нийслэлийн нийт хүн амыг төлөөлж чадахуйц хамрах хүрээтэй Мобикомын хэрэглэгчдийн дунд дахин мессежээр санал авч гаргах учиртай гэж үзэж байгаагаа албаныхан мэдэгдсэн. Чухам яагаад Мобикомыг сонгосон юм гэх асуултанд “Өнөөдөр монголд үйл ажиллагаа явуулж буй үүрэн телефоны операторуудаас Мобиком, Unitel корпорациуд хэрэглэгчдээсээ санал асуулга аван дүнг нэгтгэх боломжтой техникийн бааз суурьтай. Үнийн хувьд Мобиком нь хамгийн хямд нэг мессежийг 12 төгрөгөөр илгээдэг бол Unitel-ийн хэрэглэгч рүү нэг мессежийг 250 төгрөгөөр илгээдэг. Тиймээс Мобикомыг сонгосон” хариулж байсан.

Тэгвэл өчигдөр Мобиком”-ын 200 гаруй хэрэглэгч болон нийслэлийн лавлагаа мэдээллийн 1200 дугаарын утсаар иргэдээс дахин санал авна гэж байсан ч “Юнител”-ийн 158815 гэсэн тусгай дугаараас иргэдэд мессеж иржээ. Гэтэл энэ дугаар нь хуурамч байсан нь лавлахууд нь мэдээлж байна. Тэд “Манай байгууллага иргэдэд 1200 гэсэн дугаарт саналаа өгөөрэй гэсэн мессеж явуулсан. 158815 тусгай дугаарыг өөр байгууллага эзэмшдэг байх” гэсэн хариулт өгсөн байх юм. Учир нь хэрэглэгч тусгай дугаар руу хариу илгээхэд 300-500 төгрөгийн шимтгэл авдаг аж. Тиймээс нийслэлээс албан ёсоор явуулж буй уг санал асуулгыг далимдуулж 158815 гэсэн тусгай дугаарыг эзэмшдэг компани хууль бус аргаар мөнгө олох арга сэдэв үү эсвэл “Юнител” компанийнхан ийм маягаар мөнгө олохыг санаархав уу.
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
I am forever indebte 179.43.144.183
I am forever indebted to you for this **** inonimatrfo. ****
Shoot, so that's tha 188.143.232.12 RUSSIAN FEDERATION
RUSSIAN FEDERATION
Shoot, so that's that one supepsos.
Цаашдаа сэрүүснэ