Хоёр хүнийг буудан хөнөөсөн Б.Эрдэнэсүх амиа хорлож, эхнэр нь сураггүй болжээ

2651

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа ажилтанууд ажлаа хийж яваад хүний гарт амь үрэгдсэн талаар манай сайт мэдээлсээр байгаа билээ. Энэ хэрэг өчигдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд болсон бөгөөд одоогоор сэжигтэн болоод бусад гурван хүнийг эрэн сурвалжилж байгаа. Хэргийн талаар тодруулбал Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэн Б.Эрдэнэсүхээс хүүхдийн тэтгэлэг болон 88 толгой малыг Д.Отгонзаяад олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахаар тус албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч ахмад Ц.Аваасүрэн шийдвэр гүйцэтгэгч В.Сүхбатын хамтаар өчигдөр Сүхбаатар аймгийн Баруун урт хотоос 80 километрийн зайд байрлах Мөнххаан сумын нутаг Тэрэм гэх газарт оршин суугч Б.Эрдэнэсүхийн гэр рүү нь очиж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулжээ.


Энэ үед Б.Эрдэнэсүх нь шийдвэр гүйцэтгэгч В.Сүхбат болон тухайн үед хамт явсан төлбөр авагч талын таван хүн дээр очин иргэн н.Батсайханыг газар дээр нь буудан хөнөөсөн байна. Мөн иргэн н.Батсүхийн мөрөн тус газарт нь буудан шархдуулаад морь унан хэргийн газраас оргон зугатсан байна. Өнөөдөр цагдаагийн байгууллагаас түүнийг эрэн сурвалжилж байгаа талаар мэдээлсэн бөгөөд түүнээс гадна хамт явсан гэх таван хүний гурван иргэн нь одоо хаана байгаа нь тодорхойгүйг мэдээлсэн. Тэгвэл саяхан ирсэн мэдээллээр гэмт этгээд Б.Эрдэнэсүх нь дээрх гэмт хэргийг үйлдсэнийхээ дараа өөрийгөө буудан, амиа хорлосон гэх мэдээлэл байна.

Мөн цагдаа нар одоогоор түүний эхнэрийг эрэн сурвалжилж эхлээд байгаа бөгөөд ШШГЕГ-ын ажилтнуудыг өчигдөр Б.Эрдэнэсүхийнд очих үед эхнэр нь малаа туугаад гарсан ч одоо болтол сураггүй байгаа тухай нэгэн ойрын эх сурвалж мэдээлсэн байна. Эрлийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын хамтарсан баг эрэн сурвалжилж байгаа гэнэ.
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ