Амьгүй ураг, өсөлтгүй жирэмслэлтийн төлөөсийг төрөөс мөнгө идэж байгаа агаар сорогчдоос нэхье

465
2013 оны 12-р сарын 03

Цэл залуу эрүүл саруул бүсгүйн тээсэн үр өсөлтгүй байгаад эмч нар эмзэглэх болов. Хил манах зоригт хөвүүн, үйл нитгэх ухаант охид дуугаа хадаан төрдөг эмнэлэгт амьгүй ураг гэдэг хатуу үг байнга хэрэглэгдэх болов.

Хүнс, амьдралын орчин шууд нөлөөтэй энэ асуудалд арга хэмжээ авахаар чадахаараа л мөнгө төсөвлөж бодлого боловсруулж байгаа ч үнэндээ нэмэр алга.

Манай улсын хамгийн их хүн амтай нийслэл хотын ааарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн нь ийнхүү өр төлөөсөө авч буй хэрэг.

Яг үнэндээ хэргийн учиг агаарын бохирдолдоо биш гэж болно. Тодруулбал бусдын амьдралыг мөнгөөр хэмжиж өөртөө завшдаг хэсэг хүмүүс үүнд буруутай гээд шууд хэлэхэд хэлсдэхгүй.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Нийслэлийн засаг даргын тамгын газраас хэрэгжүүлж буй гэр хорооллын иргэдийг усан халаалттай нам даралтын зуухаар хангах 11 тэрбум 95 сая төгрөгний өртөгтэй ажлын гэрээг 2012 оны 06-р сарын 05-ны өдөр “Хүрд” компанитай байгуулж гүйцэтгүүлсэн гэх мэдээлэл байдаг. Тэгвэл Хүрд ХК нь “Цэвэр агаарын сан”-гийн нөхдүүдтэй хүч хавсран луйвар хийж иржээ. Тодруулбал, тус компани Канад Улсад үйлдвэрлэгдсэн эрчим хүчний хэмнэлттэй 20 000 зуух нийлүүлнэ гэж хэлж ярьж байгаад, өнгөрөгч оны 12 сард 6248 ширхэг зуухыг оруулж иржээ. Ингэхдээ “Цэвэр агаарын сан”-гийн татаастайгаар гэр хорооллын иргэдэд тараах ажлыг зохион байгуулж эхэлсэн ч усан халаалттай зуухыг БНХАУ-д хямд үнээр үйлдвэрлүүлэн иргэдийг хуурч мэхлэн тарааж эхэлсэн байна.

Цахилгаан сантехник угсралтын үйл ажиллагаа эрхэлдэг “Хүрд” Хувьцаат Компани нь Канад Улсын “Bose industrial corporation” компанид үйлдвэрлэсэн эрчим хүчний хэмнэлттэй чанар стандартын шаардлага хангасан зуухыг тус бүрийг нь 550 орчим мянган төгрөгөөр нийлүүлэхээр НЗДТГ-тай гэрээ байгуулсан ч, барааны гарал үүслийн бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлэн Канад Улсад үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн хэмээн худал мэдээлэл түгээж худалдан борлуулж байсан байгаа юм. Бүр тодруулбал, тухайн зуухыг Нийслэлийн агаарын чанарын албанаас анх стандартад нийцсэн бүтээгдэхүүн хэмээн тодорхойлж иргэдэд тараах зөвшөөрлийг олгуулж байсан бөгөөд энэ оны есдүгээр сарын 20-ны өдөр буюу хоёр сар хүрэхгүй хугацааны өмнө дахин шалгалт хийж стандартын шаардлага хангахгүй, чанар муутай бүтээгдэхүүн болохыг тодорхойлж Хүрд ХК-тай байгуулсан гэрээгээ цуцлажээ. Тус зуухыг БНХАУ-ын Жунчин хотын хувийн компанид үйлдвэрлүүлэн Монгол Улсад импортоор оруулж ирж иргэдийг хуурч мэхлэн төсвөөс онц их хэмжээний татаас авч нийлүүлдэг, зарим эрх бүхий албан тушаалтнууд холбоотой байсныг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд тогтоосон бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэгдэн мөрдөн байцаах алба шалгаж байгаа юм байна. Тэгэхээр энэ оны дөрөвдүгээр сард анх сураг нь дуулдаж байсан хэргийн буруутнууд ийнхүү хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа нь сайн хэрэг ч гэлээ өнөөдөр хорт утаанаас болж хорвоод уйлах хувьгүй болсон монгол үрсийг яах вэ?

Эх сурвалж: zindaa.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Whoever wrote this, 86.108.193.121 TURKEY
TURKEY
2014 оны 02-р сарын 24
Whoever wrote this, you know how to make a good **** arltice. ****
Your posting is abto 188.143.232.12 RUSSIAN FEDERATION
RUSSIAN FEDERATION
2014 оны 02-р сарын 23
Your posting is abtosulely on the point!
Кремлийн "ГЕРМАН"