Залуусын ажлын байр баталгаажлаа

901

МЗХ өнгөрсөн зунаас дэргэдээ “Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж”-ийг байгуулж ажил хайгч залуус, ажил олгогч эздийн гүүр болсоор байна. Өнгөрсөн жил Хөдөлмөрийн яамтай хамтраад “Ажилтай орлоготой, Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлээд 2 сарын хугацаанд 3000 гаруй залуусыг ажилд зуучлан ажилтай орлоготой болгож байсан. Энэ хөтөлбөр нь 2016 он хүртэл үргэлжлэх ба энэ хугацаандаа 150 мянга гаруй ажлын шинэ байрыг бий болгох зорилт тавин ажиллаж байгаа юм байна. Үүний хүрээнд оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгынхоо хүрээнд хөдөлмөр эрхлэлт, хувь хүний хөгжлийн сургалт, лекц, арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж байгаа юм байна.

Энэ долоо хоногоос эхлэн “Ажилтай, орлоготой Монгол залуу” цуврал лекцийг зохион байгуулах гэж байна. Оюутан залуучууддаа ажил мэргэжлийн баримжаа олгох, хөдөлмөрт бэлтгэх, хэрхэн ажилд орох, хэрхэн амжилттай ажиллах талаар зөвлөгөө мэдээллүүдийг өгөхөөс гадна “Залуу хүний бүтээлч хандлага”, “Багаар ажиллах чадвар”, “Ой тогтоолт” зэрэг сонирхолтой лекцүүдийг үнэ төлбөргүй хүргэхээр болжээ. Сургалт МЗХ-ны 209 тоот өрөөнд болох бөгөөд мягмар, лхагва, пүрэв гаригуудын 17.30 цагаас болох юм. Мөн сургалтанд сууснаар сертификат олгох бөгөөд “Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж”-д бүртгэлтэй байгаа цагийн, түр болон байнгын ажлын байранд давуу эрхтэйгээр зуучлагдах боломжийг олгох юм байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
 VII САРЫН ОРДЫН ЗУРХАЙ
ЭМЧ НАР АЖИЛ ХАЯНА
ӨНӨӨДӨР ТАНД ЭЭЛТЭЙ