Ч.Улаан, Н.Батбаяр нарыг огцруулахыг “Шударга ёс” болон АН-ын бүлэг дэмжсэнгүй

1024

МАН-ын бүлгээс өчигдөр Засгийн газрын хоёр сайд Ч.Улаан, Н.Батбаяр нарыг огцруулах хүсэлтийг УИХ-ын даргад уламжлаад буй. Эл асуудлаас болж өчигдөр Төрийн ордонд Ардын намынхнаас бусад нь нэлээд хөдөлгөөнд оржээ. Сайдыг нарын асуудлаар Засгийн газар болон УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдсан юм. “Шударга ёс” эвсэл болон АН-ын бүлгүүд өчигдөр өдөржин хуралдсан. Хуралдаанд Засгийн газрын тэргүүн нэр дурдагдсан хоёр сайдаа дагуулан оролцож, мэдээлэл хийлээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Үүсээд буй хүндрэл бол Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш бий болсон зүйл биш. Ялангуяа өр төлбөртэй холбоотой асуудлыг өмнөх Засгийн газраас уламжлан авсан. Хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлт саарсан зэрэг нь ганц дотоодод болж буй гэхээс илүү дэлхийн зах зээлд болж байгаа үйл явдалтай холбоотой. Ялангуяа Оюутолгойн ил уурхайн олборлолт зогссонтой холбогдуулан гадаадын хөрөнгө оруулалтын байдлыг харзнасан. Үүнтэй холбогдуулан уг төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг хийх талаар бодит, ажил хэрэгч санал гаргаж, ширээний ард суухаар ажиллаж байгаа. Огцруулахаар нэр нь яригдаж байгаа хоёр сайд нар Засгийн газрын гол зүтгүүр. Бондоор бий болгосон санхүүжилтээр дамжуулан бодитой бүтээн байгуулалт хийсэн. Засгийн газрын тэргүүний хувьд хоёр сайдын асуудлыг нухацтай авч хэлэлцэх ёстой гэсэн байр суурьтай байна. Засгийн газрын гишүүдийг шахаж, шаардлага тавьж ажиллах нь зүйтэй ч огцруулах үндэслэлийг олж харахгүй байна” хэмээн мэдэгджээ.

“Шударга ёс” эвслийн бүлгийн хувьд эдийн засаг, төсөв, санхүүтэй холбоотой тодорхой хүндрэлүүд байгаа ч сайд нарыг огцруулах шаардлагагүй гэж санал нэгджээ. Үүний зэрэгцээ эвслийн бүлгийн зүгээс ирэх онд Засгийн газрыг шахаж ажиллах нь зүйтэй гэв. Харин Ардчилсан намын зүгээс сайд Н.Батбаяр, Ч.Улаан нарын асуудлыг хэлэлцсэн хуралдааны талаар албан ёсоор мэдээлэл хийгээгүй ч сайд нарыг огцруулах шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаа аж. Сайд нарыг огцруулах талаар зарим гишүүний байр суурийг сонслоо.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ