Танхай эмээ: Дагз минь чи гараад шагнал аваад ир

1903

“Online media awards-2013” цахим мэдээллийн ертөнцийн шилдгүүдийг шалгаруулах ёслол өчигдөр боллоо.

Нийт 11 номинацтай энэхүү ёслолын үйл ажилагаанд “Оны шилдэг жиргээч” хэмээх номнинацын хоёрдугаар шатны шалгаруулалтад “Танхай эмээ”, Б.Цогтгэрэл, Б.Урангоо нар тунаж үлдсэнээс шагналыг “Танхай эмээ” оны шилдэг жиргээч шагналыг хүртлээ.

Твиттерчидын дунд нэр хүндтэй олны анхаарлыг татах жиргээ хийж байдаг Танхай эмээ ямар хүн байдаг бол гэсэн таавар олон нийтийн дунд үргэлж байдаг бөгөөд энэхүү ёслолын арга хэмжээ дээр түүнийг л гарах болов уу гэсэн хүлээлт байлаа.

Танхай эмээгийн шагналыг гардуулахаар Мэдээллийн сайтуудын ассоциацийн Удирдах зөвлөлийн гишүүн М.Буянбадрах танхим руу саравчлан харж ”Хаана байна, тэр Танхай эмээ” хэмээн чанга дуугаар хашгирч, зочдыг хөгжөөв.

Харин шагналыг гардан авахаарурлаг судлаач Б.Наранзун, Артаньяан, Аанхаа нарын зургаан залуу гарч ирэхэд “Иймэрхүү нөхдүүд байгаа болов уу гэж бодсон юм аа” гэхэд Б.Наранзун “Хүмүүс шагнуулаад байхад нь шагнал авмаар санагдаад бид гарч ирлээ” гэв.

Артанъян “Танхай эмээ, дагз минь чи гараад шагнал аваад ир гэж PM бичлээ. Үнэндээ бид танхай эмээ биш л дээ” гэж “залруулан” цомоо авцгаав.

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
RHvlueLiiBWeIFnbZKD 37.233.27.142
6vZCqM I value the blog article.Thanks Again. Cool.
kIMmjECyZuughVQZb 37.233.27.142
v34xIq Muchos Gracias for your post.Really looking forward to read more. Great.
Цаашдаа сэрүүснэ