Дэлхийн аварга Б.Кудухов ослоор нас барлаа

5210

ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн алдарт тамирчин Бесик Кудухов авто ослын улмаас нас баржээ. Түүнийг ОХУ-ын Владикавказаас Краснодар хот руу явах замдаа ачааны машинтай мөргөлдөж, осолдсоны улмаас амь насаа алдсан хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.

1986 оны наймдугаар сарын 15-нд төрсөн Бесик Кудухов энэ жил 27 нас хүрч байсан бөгөөд олимпийн наадмаас мөнгө (2012), хүрэл (2011) медаль хүртэж, бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа (2007, 2009, 2010, 2011) түрүүлж, 2006 оны ДАШТ-нээс мөнгөн медальхүртсэн 55, 60 кг-ын дэлхийн шилдэг тамирчин байсан юм.

Кудуховыг монголчууд 2007 оны чөлөөт бөхийн ДАШТ-ий 55 кг-ийн жингийн шигшээ барилдаанд, 2008 оны Бээжингийн олимпод Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Наранбаатартай хүчтэй өрсөлдөж байснаар нь сайн танина.

Түүний багш, дасгалжуулагч, ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Магомед Хусьенов эмгэнэлт хэргийн талаар ярихдаа “Бесик нас барсан нь Оросын төдийгүй дэлхийн спортын түүхэнд томоохон гарз тохиолоо” хэмээжээ. Кудухов ирэх 2014 оны хоёрдугаар сарын 4-нд ОХУ-д болох “Сочи 2014” өвлийн олимпийн бамбар асаах төлөөлөгчдийн нэг байжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.