2014 оны ордын зурхай

1882
2013 оны 12-р сарын 31

ХОНИНЫ ОРД (21/III-20/IV)

Ерөнхий: Өөрчлөлт, шинэчлэл авчрах жил. Ийм боломж танд олон гарахгүйг анхаарах хэрэгтэй. Өөрчлөлт хийхийн өмнөх бэлтгэл ажлыг сайн гүйцэтгэхээ мартуузай. Хавар албан тушаал дэвших боломж гарна. Энэ үед дарга нартайгаа ойр харилцаатай байхыг хичээгээрэй. Хэрэв ажлаа солих санаа төрв өл намар хэрэгжүүлсэн нь дээр. Ес, аравдугаар сар таны хувьд азтай.

Бизнес: Санхүүгийн хувьд ээлтэй. Арилжаа наймаа, үнэт цаас, банк гээд санхүүгийн ямар ч үйл ажиллагаанд таныг амжилт хүлээж байна. Ялангуяа сэтгэл зүй, хайр дурлалын тал дээр маш их мөнгө олох боломж байна. Яагаад секс дэлгүүр нээж болохгүй гэж. Жилийн сүүлээр бэлэн мөнгө биедээ авч явахгүйг хичээгээрэй.

Эрүүл мэнд: Ширүүн хөдөлгөөн, эрсдэлтэй спорт энэ жилийн хувьд танд хориотой. Судас шөрмөсөө сунгах, үе мөчөө булгалах эрсдэл өндөр байна. Цөөхөн цаг унтаж байна гэж санаа бүү зов. Энэ нь таныг ядаргаанд хүргэхгүй. Харин ч их зүйл амжуулахад нэмэр болно. Боломж гарвал таван сард сувилалд амрахыг хичээгээрэй.

Хайр дурлал: Хайрын бурхан энэ жил таны талд үйлчлэхгүй нь. Ганцаараа байхгүй ч гэсэн үйл явдал байн байн таны хяналтаас гарах болно. Үүнээс гадна таны нууц болон сул талууд бусдад дэлгэгдэх аюул байна. Гурав, дөрөвдүгээр сард гэр бүл зохиож балрав. Үр дүнд нь олж авсан шарх үлдсэн насанд чинь анихгүй зовоож магадгүй. Харин наймдугаар сараас таны зүрх сэтгэлийг эзэмдэх гэсэн хүн бараг дугаарлах төлөвтэй. Шилээд сонгоод л байж дээ.

ҮХРИЙН ОРД (21/IV-20/V)

Ерөнхий: Ирэх жил таныг аялал хүлээж байна. Далайн аялал танд хэзээ ч мартагдашгүй гайхамшигт дурсамж үлдээх болно. Гэр орондоо хэрүүл маргаан гаргаж болохгүй жил. Учир нь далайн шуурга мэт дотоод эрч хүч тань буруу хэлбэрээр гадагшилж болзошгүй. Тиймээс гэртээ байх үедээ зүгээр байлгүй ямар нэгэн юм оролдож суу. Юм нэхсэн ч болох юм.

Бизнес: Муугүй жил. Их биш ч орлого тасрахгүй. Гол нь зөв зохистой зарцуулах шаардлагатай. Ингэснээр та багагүй хуримтлалтай болж чадна. Сайн судлаагүй, эсвэл мэдэхг үй бизнест битгий ороорой. Машин худалдаж авах бол долдугаар сар тохиромжтой.

Эрүүл мэнд: Ханиад томуу таныг бүтэн жил дагах бололтой. Дээрх өвчн өөс сармис, “зуун грамм” сэргийлдэг ч муу зуршилтай болчихгүй байх нь чухал. Гэвч эрүүл агаар идэвхтэй хөдөлг өөнийг эрхэмлэж чадвал өвчнөөс сэргийлэх боломжтой. Мөн загасны тос танд сайн нөлөө үзүүлэх болно.

Хайр дурлал: 2014 онд дурлалын бурхан ивээх болно. Ялангуяа амьдралыг байгаагаар нь хүлээж авч чадвал бүх зүйл сайхан болно. Хэрэв өнөөдөр таны эрэг рүү далайн од хөвөн ирсэн бол гайхамшигтай. Гагцх үү түүнийг дэргэдээ байлгах гэж битгий зүтгэ. Өнгө нь гандаж орхино. Та ч мөн адил нэг газарт удаж чадахгүй. Хоёрдугаар сард таны араас олон хүн хөөцөлдөх бол зун гэхэд та ганцаараа байгаадаа огт гуниглахгүй.

ИХРИЙН ОРД (21/V-20/VI)

Ерөнхий: Үйл явдлаар дүүрэн жил. Энэ жил таны ордод байрлах Ангараг гариг үйл явдлуудад эерэгээр нөлөөлөх болно. Ялангуяа таны буянтай үйлсүүд бусдын хайр хүндлэлийг хүлээнэ. Харин хэт урамшин, чадлаасаа хэтэрсэн амлалт өгөв. Энэ байдал ажилд тань гарах болов уу. Та үнэгүй ажиллахад ч бэлэн байна. Гэхдээ таны зүтгэлийг ирэх жил зүй ёсоор үнэлэх нь гарцаагүй. Хэрэв өөр нэгэн ихрийг олоод хамтарч ажиллах, эсвэл амьдрах бол жинхэнэ аз жаргалыг мэдрэх буй за.

Бизнес: Буянтай үйлс хийх учраас ашиг харах хэрэггүй. Уг нь наймдугаар сард их хэмжээний мөнг өн орлого таныг хүлээж байгаа авч, мөн л буяны үйлст зарцуулах болов уу. Үл хөдлөх хөрөнгө зарах гэж байгаа бол 3-5 дугаар сарын хооронд тохиромжтой. Тэр мөнгөндөө жижигхэн ч, удаан жил хэрэглэх зүйл худалдаж аваарай.

Эрүүл мэнд: Оны эхний хагаст та лав эмч домч, эмнэлэгт мөнгө үрэхгүй. Эрүүл чийрэгтээ ч биш, харин зав гарахгүйтэй холбоотой. Гэхдээ танд хүнд зовиур гарахгүй. Ууланд аяллаар явж чадвал таны эрүүл мэндэд сайн. Сувилалд явах бол таны ходоод тэнгэрийн умдаг атгалаа л гэсэн үг. Харин стресс таныг мэргэжлийн хүнд хандахад хүргэх болов уу. Толгойгоо битгий дааруулаарай.

Хайр дурлал: Таны хүзүү сээрнээс зүүгдэх хүн олон гарч ирэх төлөвтэй. Тиймээс тээр багатай хүн сонгохыг хичээгээрэй. Харин зургаа, долдугаар сард шинэ харилцаа битгий үүсгээрэй. Энэ үед Сугар гариг танаас нүүрээ буруулсан байна. Хэрэв таны харилцаа цаг үеийн шалгуурыг давсан гэж үзэж байгаа бол оны эцсээр Гэрлэх ёслолын ордныг зориорой.

МЭЛХИЙН ОРД (21/VI-22/VII)

Ерөнхий: Тайван амгалан жил. Оны эхний хагаст албан тушаал дэвших төлөвтэй. Эртнээс бодсон төсл өө хэрэгжүүлэхэд тохиромжтой. Гагцх үү танаас шийдэмгий байдал шаардах болно. Хэдий чинээ шийдэмгий байна төдий чинээ амжилтад хүрнэ.

Бизнес: Дэлхийн санхүүгийн ерт өнцөд ган гачиг болж байсан ч, мэлхийн ордныхон хүлэмж барих чадвартай байна. Нэг гэм нь тэр ногоон хүлэмжийг хуваалцах хүн мундахгүй болов уу. Хувийн бизнес эрхлэх гэж байгаа бол зургадугаар сараас хойш болоорой.

Эрүүл мэнд: Энэ жил эрүүл мэндийн асуудалтай тулгарч болзошг үй. Энэ нь зөвхөн архаг хууч өвчтэй хүмүүст хамааралтай аж. Асуудлыг хүндр үүлж, эцэст нь тулгаж огт болохгүй. Дорнын эмчилгээ энэ жил танд илүү үр дүнтэй байх нь.

Хайр дурлал: Ойр дотнын хүнтэйгээ хэл амаа ололцоход хүндрэлтэй жил. Гол шалтгаан нь та өөрөө байна. Хувийн, гэр бүлийн асуудалд хэтэрхий хариуцлагатай хандах гээд хэрэггүй. Энэ нь бусдад дарамт болж магадгүй. Намар цагт үүсгэсэн харилцаа жаргал авчрах болно.

АРСЛАНГИЙН ОРД (23/VII-23/VIII)

Ерөнхий: Таны амьдралын амарг үй үе. Энэ жил та унаж бас сэхэж ч явах болно. Хамгийн ихээр найдаж байсан зүйлүүд тань бүтэхгүй, эсвэл удаашрах ч, огт санааг үй зүйлүүд таныг амжилтад хүргэнэ. Ажил төр өлд тань дөр өвд үгээр сар ээлтэй. Энэ жил ямарваа зүйл сурахад нэн тохиромжтой.

Бизнес: Бизнест хүчээ сориход тохиромжтой. Таны зохион байгуулах авьяас энэ салбарт үнэлэгдэх болно. Эндээс та орлогын эх үүсвэр олно. Өөрийнхөө санаа болгоныг худалдаж чадах хэрэгтэй. Харин оны дундуур ямар ч байсан амралтаа авсан нь дээр.

Эүүл мэнд: Энэ жил танд толгой, хүзүү, ялангуяа сонсголын эрхтэнд асуудал үүсэх төл өвтэй. Тархиндаа хэт их ачаалал өгөх хэрэггүй. Дутуу унтах, бэлэн хоолоор өдөр хоног аргацаах нь өвчний эх үүсвэр болно. Зун нарнаас арьсаа хамгаалах нь чухал. Харин намар ус чийгнээс болгоомжил.

Хайр дурлал: Ажлын газрынхаа хэн нэгэнтэй учир ургуулах, эсвэл томилолтоор явж байхдаа тохиолдлын чанартай харилцаанд орох магадлал өндөр байна. Хэрэв та гэр бүлтэй бол энэ байдал гэр бүлд хямрал авчирна. Харин ганц бие бол эндээс л од шүүрэх боломж олдоно.

ОХИНЫ ОРД (24/VIII-23/IX)

Ерөнхий: 2014 он таны хувьд аз жаргалтай байна. Их хөдөлмөрлөх ч, үр шимийг нь бүрэн хүртэнэ. Таныг ирмүүн сэтгэл амжилтад хүргэнэ. Гэхдээ ямар ч ажилд ухаалгаар хандах хэрэгтэй. Хэрээс хэтэрсэн ачаалал үүрэх хэрэггүй. Бусдыг шүүмжлэхдээ болгоомжтой хандаарай. Арваннэгд үгээр сард оршин суудаг газраа сольж магадг үй.

Бизнес: Санхүүгийн хувьд аймшигтай зүйл харагдахгүй байна. Гэхдээ зарлагаа хянахад илүүдэхгүй. Оны эцсээр их хэмжээний мөнг ө хэрэг болж магадгүй. Үүнд бэлэн байх хэрэгтэй. Гуравдугаар сард хэрэгтэй мэдээлэл олж чадвал багаг үй мөнгө орж ирнэ.

Эрүүл мэнд: Хэдий азтай жил ч, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Амжилтдаа урамшин, хэт их ажилласнаас болж дархлаа суларч болзошг үй. Оны сүүлээр гэмтэж бэртэхээс болгоомжлоорой.

Хайр дурлал: Энэ ордын олон хүн гэр бүл нэмэх магадлалтай. Хэрэв та ганц бие бол оны сүүл гэхэд өөрт тань дурласан хүмүүсээс залхаж эхэлнэ. Залхаж болохгүй гэдгийг одод танд анхааруулж байна. Учир нь оны сүүлээр л та хамгийн чухал хүнтэйгээ учрах болов уу.

ЖИНЛҮҮРИЙН ОРД (24/IX-23/X)

Ерөнхий: Асуудал ихтэй жил. Гэхдээ сэтгэлээр унах хэрэггүй. Тэдгээр асуудал тийм ч хүнд биш байх бөгөөд та бүгдийг нь даван туулж чадна. Албан тушаалын болон ажлын хувьд эвгүй нөхцөл байдал багаг үй гарах ч үүнд тэвчээртэй хандаж чадвал асуудал яваандаа шийдэгдэнэ. Хэрэв та уран бүтээлч хүн бол чамлахааргүй амжилт хүлээж байна.

Бизнес: Энэ жил санхүүгийн хувьд том хүндрэл учрахгүй ч, орлого ч бас өндөр байхгүй нь. Хэрэв та мөнгөний байнгын эх үүсвэртэй бол өөрийн амьдралыг зовлонгүй болгоод байна. Харин тийм биш бол та дөрвөн мөч өөрөө хөдлөх хэрэгтэй болно. Ингэхдээ зээл авахгүй байхыг одод анхааруулж байна.

Эрүүл мэнд: Та одооноос эхлэн чийрэгжих хөтөлбөрт хамрагдах хэрэгтэй. Хэрэв хөтөлбөрийг амжилттай дуусгасан тохиолдолд ирэх жилд танд айх аюулгүй. Намрын улиралд дороосоо битгий даараарай. Эсвэл хөлний бэртлээс болгоомжил.

Хайр дурлал: Хувийн амьдралын хувьд энэ жил ээлтэй байх нь. Хэрэв шинэ харилцаа үүсгэхийг хүсэж байгаа бол наймдугаар сарын сүүлийг хүлээгээрэй. Энэ үед хайртай хүнтэйгээ амралт болон аялалд явахад тун тохиромжтой. Гэрлэх хүсэлтэй бол энэ жил маш том боломж олдоно.

ХИЛЭНЦИЙН ОРД (24/X-22/XI)

Ерөнхий: Тод томруун үйл явдал, сэтгэл хөдлөлөөр дүүрэн жил. Таны эрч хүч, зорьсондоо хүрдэг зан чанар төлөвлөсөн бүх ажлаа зовлонгүй хийхэд тань хамгийн их хэрэг болно. Амьдрал тань өөдөлж, нийгэмд эзлэх байр суурь ч дээшилнэ. Амьдардаг газраа сольж магадгүй. Илүү цэвэр агаартай, тохилог орчинд амьдрах бололтой. Энэ жил та хамгийн том мөрөөдлөө биелүүлэх боломжтой.

Бизнес: Материаллаг байдлаа дээшлүүлэх боломж танд байна. Энэ нь нэг талаас албан тушаал ахихтай холбоотой байж болох ч, нөгөө талаас бие даасан санхүүгийн төслийг амжилттай хэрэгжүүлсэнтэй ч холбоотой байж болно. Хэрэв та хоёр дахь хувилбарыг сонгох бол аравдугаар сар хамгийн тохиромжтой. Оны сүүлийн хагаст бүх хөрөнгөө даатгуулахад илүүдэхгүй гэж одод зөвлөж байна.

Эрүүл мэнд: Эрүүл мэндийн байдал сайн. Энэ жил барагтай өвчин таныг сөхрүүлэхгүй бололтой. Харин шарсан хуурсан махан бүтээгдэхүүн хэт их идэх, муу зуршилд автахгүй байх нь чухал. Элдэв төрлийн шавьжнаас хол байгаарай.

Хайр дурлал: 2014 онд гэр бүлтэй хилэнцийнхний амьдрал жаргал зовлон, баяр гуниг хослон хэвийн үргэлжлэх болно. Харин ганц бие хүмүүс хайр дурлалтайгаа заавал учирна. Хамтын амралт зугаалга та нарын харилцаанд эерэгээр нөлөөлж улам ойртуулах болно. Гагцхүү сонгосон хүнээсээ ихийг шаардах хэрэггүй. Шинэ харилцаа үүсгэхэд тавдугаар сар тохиромжтой.

НУМЫН ОРД (23/XI-21/XII)

Ерөнхий: Бүтээн босголтын жил. 2014 онд ихэнх нумынхан байшин барилга барих болно. Орд харш биш гэхэд, жижиг оромж барьж таарна. Энэ жил илүү бүтээлч ажилд шилжих, эсвэл сонирхолтой томилолтоор явах болно. Танд шинэ боломж ирэх боловч та эргүүлээд амьдралын чухал зүйлээ алдаж магадгүй. Гэвч эцэст нь зөв сонголт хийснээ ойлгоно.

Бизнес: Санхүүгийн ухамсартай бодлого явуулснаар та эдийн засгийн хямралд өртөхгүй ирэх жилийг өнгөрөөж чадна. Сонирхол татсан арилжаа наймаа, санхүүгийн төслүүд танд нэг биш удаа ирэх боловч, байгаагаа алдах аюултай тул болгоомжтой хандахыг одод анхааруулж байна.

Эрүүл мэнд: Таны эрүүл мэнд ажлаас их шалтгаална. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдлыг чандлан сахих шаардлагатай. Нөгөө талаас ажилгүй суух нь эрүүл мэндийг улам муутгадаг тул алтан дунджийг барих болох нь. Энэ жил таны сонсголын эрхтэн хамгийн эмзэг байна. Хүйтэнд толгой нүцгэн явах хориотой гэсэн үг.

Хайр дурлал: Хайр дурлалын тал дээр та уйдахгүй. Гэвч жилийн турш хүссэн цорын ганц хүнтэйгээ учирч чадахгүй л болов уу. Оны дундуур таны хайр дурлал амьдралыг үзэх үзэлд багагүй өөрчлөлт гарч, өөрийгөө шинээр таньж магадгүй. Хэрэв тэгвэл таны амьдрал тэр чигтээ өөрчлөгдөнө. Аравдугаар сард хувийн амьдралд чухал үйл явдал болно.

МАТРЫН ОРД (22/XII-20/I)

Ерөнхий: Бүтэмжтэй жил. Санасан бодсон бүхнээ ажил хэрэг болгоход тааламжтай үе. Шинэ оны эхний өдрөөс л та эргэн тойрныхондоо тэвчээртэй хандах хэрэг гарах болов уу. Учир нь тэдний хийж буй олон зүйл таны сэтгэлд нийцэхг үй байна. Энэ нь ялангуяа ес, аравдугаар сард илүү мэдрэгдэнэ.

Бизнес: Таны уйгагүй хөдөлм өрч, шаргуу зан санхүүгийн байдлаа дээшлүүлэхэд их үүрэг гүйцэтгэх болно. Илүү орлого олох боломжоос та татгалзахгүй байсаар жилийн эцэст өөртөө таалагдсан үнэтэй зүйл худалдаж авах боломжтой. Санх үүгийн үйл ажиллагаа явуулахад гуравдугаар сар тохиромжтой.

Эрүүл мэнд: Өвөл, хаврын улиралд таны хацар улаа бутран сэргэлэн цовоо байх болно. Харин зун таныг харшлын өвчин зовоох төлөвтэй. Мөн нуруугаа тэгшхэн байлгах тал дээр анхаараарай. Бариа засал танд илүү үр дүн өгөх болно. Намар хоол боловсруулах эрхтэнээ гамнан хөнгөн дэглэм барихад илүүдэхгүй.

Хайр дурлал: Ганц бие матрынхан энэ жил гэрлэхэд ээлтэй байна. Ойрын жилд ийм таатай үе гарахгүйг анхаараарай. Наймдугаар сард шинэ харилцаа үүсгэхэд тохиромжтой. Харин хамт ажилладаг хүнтэйгээ холбоо үүсгэх хэрэггүй. Энэ нь таны ажилд таагүй нөлөөлөх болно. Харин гэр бүлтэй хүмүүс эхнэр, нөхөртөө илүү цаг зав гаргахыг хичээх хэрэгтэй.

БУМБЫН ОРД (21/I-20/II)

Ерөнхий: Бусад үед та адал явдал хайдаг бол энэ жил адал явдал таныг элдэнэ. Та залхан хаа нэгтээ чимээгүйхэн нуугдсан ч, адал явдал таныг олох л болно. Нас дээр гарсан, эсвэл нийгэмд эзэлж буй байр сууриараа бамбай хийснээрээ та нэр төрөө алдах болно. Тиймээс нөхцөл байдлыг байгаагаар нь хүлээн авч цаана нь гарах ганцхан зам танд байна.

Бизнес: Санхүүгийн байдал тогтвортой ч ашиг орлого нэмэгдэхгүй. Тиймээс зарлагаа багасган, хөнжлийнх өө хэрээр хөлөө жийх хэрэг гарна. Энэ байдал бүтэн жил үргэлжилж магадгүй тул наймдугаар сард гаднын хөрөнгө оруулагчтай холбоо тогтоох боломжийг алдахгүй бол байдал өөрчлөгдөнө.

Эрүүл мэнд: Энэ жил та ходоодоо анхаарах хэрэгтэй. Түргэн хоолны газарт хооллодгоо больж, гэрийн хоолыг илүүд үзэх хэрэгтэй. Мөн ходоодны шарх стрессийн үр дүн гэдгийг мартаж болохгүй. Хэрэв таны хүүхэд бумбын ордынх бол эртнээс биеийн тамираар хичээллүүлэх хэрэгтэй. Ер нь ямарваа өвчнөөс урьдчилан сэргийлж болно гэдгийг үргэлж санах хэрэгтэй.

Хайр дурлал: 2014 онд бумбынхан үр хүүхдээ эс тооцвол зөвх өн өөрсдийгөө хайрлах болно. Эргэн тойрныхон нь тэдэнгүй амьдарч чадахгүй гэсэн ойлголт энэ жил бумбынхны толгойд бат суух төл өвтэй. Дөрөвдүгээр сард хэн нэгэн этгээд бумбынхны сэтгэл зүрхийг гэсгээж чадахгүй бол дараагийн шинэ жил болтол өөрчлөлт хүлээгээд нэмэргүй.

ЗАГАСЫН ОРД (21/II-20/III)

Ерөнхий: 2014 он таны хувьд тайван, намуухан жил байх нь. Тиймээс ямар ч хүнд асуудлыг сандралгүйгээр шийдвэрлэж чадна. Удирдлагыг та сайн дураараа өөр хүний гарт шилжүүлсэн тул илүү өргөн цар хүрээтэй том асуудлыг дуртайяа бусдад даатгаж орхино. Таны амьдралын хэв маягт ч онцгой өөрчлөлт гарахгүй.

Бизнес: Энэ жил үе үе илүү нэмэгдэл орлого орсноор санх үүгийн байдал урьд урьдынхаасаа дээрдэх магадлал өндөр тул том зүйл худалдан авах, эсвэл ашигтай төсөлд хөрөнгө оруулах боломжтой. Харин урьтаж сайн судлахаа мартуузай.

Эрүүл мэнд: Эрүүл мэндийн асуудалд орохгүйн тулд өдрийн дэглэм, амьдралаа сайн тал руу өөрчл өх чин хүсэл эрмэлзлэл л тус болно. Амьсгалын дасгал, бясалгал дэм болох нь гарцаагүй. Оны эхний хоёр сард хоолны хордлогоос болгоомжлох хэрэгтэй. Хаврын улиралд маажуур өвчин илэрвэл даруй эмчид хандах хэрэгтэй. Шүдний эмчийг зориход илүүдэхг үй.

Хайр дурлал: Шинээр үүсгэсэн хувийн харилцаа яваандаа сонирхолтой хамтын үйл ажиллагаа болж хувирснаар таны амьдрал үндсээрээ өөрчлөгдөх болно. Ингэхдээ та хоёрын харилцаанд ямар нэгэн асуудал гарахгүй нь гайхалтай. Гэр бүл болох төлөвлөгөөтэй байгаа бол арваннэгдүгээр сарыг сонгоорой.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zbFNhNkVIGdNDVZ 37.233.27.142
2014 оны 07-р сарын 18
dMLWDp Major thanks for the blog post.Thanks Again. Great.
Халаалт өнөөдрөөс өгнө