Сар шинийн өмнө цахилгаанд холбох үүрэг өглөө

1016

Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат Баянхонгор аймгийн гурван сумыг эрчим хүчээр хангах ажлын явц байдлын талаар Эрчим хүчний яамны албаны хүмүүс болон Вива Ланд компанийн захирал Б.Баттогтох нартай уулзаж ярилцан чиглэл өглөө.

Монгол Улсын Эрчим хүчний сайдын багцад 2012-2013 оны улсын төсвийн хөрөнгөөр нийт 4.280.209.146 төгрөгийн төсөвт өртөг бүхий Баянхонгор аймгийн Шинэжинст, Баянлиг сумын 35кВ-ын 127.4 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр“Ойгон нуур” ХХК ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар ажлын явц 79,4 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.Дээрх гурван сумыг эрчим хүчтэй холбох ажил энэ онддуусах байсан ч бараа материал хил гааль дээр саатсан, холоос материалаа татаж байгаа ньцаг хугацаа алдахад хүргэж байгаагаасшалтгаалан ажлын явц удааширсан байна.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат ирэх оны нэгдүгээр сарын 20-ны дотор буюу сар шинийн өмнө гурван сумыг эрчим хүчээр холбох ажлыг дуусгаж ашиглалтад оруулах үүрэг өгөв.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ