Бригадын генерал Т.Дашдэлэг 3,5 жилийн ял авлаа

1015

Сөнөөгч, бөмбөгдөгч онгоцны их биеийг төмөр хайлуулах үйлдвэрт тушаасан, моторыг БНАСУ-д худалдахыг завдсан байж болзошгүй хэрэгт яллагдагчаар татагдсан бригадын генерал Т.Дашдэлэг нарын хэргийг шүүх бүрэлдэхүүн ес гаруй цаг дэнсэлсний эцэст шийдвэрээ гаргалаа. Т.Дашдэлэг нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн хэрэгт буруутай болохыг анхан шатны шүүхээс тогтоож Т.Дашдэлэгт 3.5 жилийн хорих ял, н.Бямбаноровт 7.1 жил, н.Сэргэлэнбаатарт 5.1 жилийг жирийн дэглэмтэй хорих ангид өнгөрүүлэх ялаар тус тус шийтгэсэн юм.

Т.Дашдэлэг нарыг Эрүүгийн хуулийн 264.2 буюу бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 150.3 буюу албан тушаалаа урвуулан ашигласан болохыг ийнхүү анхан шатны шүүхээс тогтоолоо.

Сөнөөгч онгоц Миг-21 онгоцыг хуваан их биеийг нь төмөр халуулах үйлдвэрт худалдаж моторыг нь БНАСАУ-д худалдахыг завдсан хэргийг БНАСАУ - ын талаас онгоцны моторны үнэ 1.5 сая ам.доллар авсанч онгоцны мотороо шилжүүлээгүй тул манайд шилжүүлсэн мөнгөө эргүүлэх авах талаар хүсэлт ирүүлснээр хэргийг шалгаж эхэлсэн байна. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.