“Жаст-Ойл” шатахууны үнээ 40 төгрөгөөр нэмлээ

1479

Өчигдрөөс “Жаст ойл” компани Улаанбаатар хот болон хөдөө орон нутаг дахь бүх шатахуун түгээх станцаараа зарж байгаа АИ-92 авто бензин, дизелийн үнийг 40 төгрөгөөр нэмсэн байна. Газрын тосны газраас энэ талаар тодруулахад Увс, Баян-Өлгий аймагт “НИК, Магнай трейд” компаниуд АИ-92 авто бензин, дизелийн түлшээ 40 төгрөг, АИ-80 шатахууныг 20 төгрөгөөр нэмсэн талаар мэдээллэсэн юм. Бусад аймагт шатахууны үнэ нэмэгдсэн талаар тус газарт мэдээлэл байхгүй гэв.

Үнэ ийнхүү өсөх болсон шалтгааныг импортлогч компаниудаас тодруулах гэсэн боловч “одоогоор энэ талаар мэдээллэх боломжгүй байна” гэсэн юм. Харин Уул уурхайн яамны Түлшний бодлогын хэлстийн дарга А.Эрдэнэпүрэвээс шатахуун нэмэх үндэслэл, үнийг барих арга хэмжээний талаар тодруулахад, “Яамнаас одоогоор шатахууны асуудлын нухацтай хэлэлцэж байна. Ямартай ч үнэ нэмэх талаар албан ёсны шийдвэр гараагүй” гэж хариуллаа.

Шатахуун худалдан борлуулж, үнэ тогтоох нь зах зээлийн нөхцөл байдалтай уялддаг, импортлогч компаниуд хувийн хэвшилд тооцогдох хэдий боловч шатахууныг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэд үзүүлэх нөлөө өндөр байдгаас улсын стратегийн бүтээгдэхүүн гэж тодорхойлдог. Тиймээс үнийн огцом савлагаа үүсгэхгүйн тулд импортлогч компаниуд салбар яам, агентлаг, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай зөвшилцөн үнэ нэмэх асуудлыг шийдэх ёстой байдаг. Түүнчлэн шатахууны үнийг тогтвортой байлгахын тулд Уул уурхайн яам, Монголбанк хамтран “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд шатахуун импортлогч компаниудад хөнгөлөлттэй зээл олгоах байдлаар эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлсэн юм. Үүнд хамрагдан зээл авсан компаниуд гэрээнийхээ дагуу зах зээлд онцгой нөхцөл үүсээгүй бол үнээ нэмэхгүй гэдгийг даган мөрдөх учиртай юм. Тэгвэл “Жаст-Ойл” компани уг хөтөлбөрт хамрагдаагүй бөгөөд ийнхүү бүх салбараар шатахууныхаа үнийг нэмжээ.

Өнгөрсөн жилээс эхлээд гадаад, дотоодын эдийн засгийн байдал хүндхэн байгаагаас 2013 оны долдугаар сараас хойш шатахуун импортлогч компаниуд алдагдалтай ажилласаар ирсэн байна. Мөн шатахууны үнэ хэлбэлзэх гол үндэслэл нь ам.долларын ханшаас хамааралтай. Ам.доллар 50 төгрөгөөр нэмэгдэхэд шатахууны үнэ 60-70 төгрөгөөр өсдөг бичигдээгүй хууль бий болжээ. Тэгвэл ам.доллар зарах ханш өнөөдрийн байдлаар дунджаар 1740 төгрөг байгаа юм. Ийнхүү долларын үнээс үүдэлтэйээр шатахууны үнэ нэмэгдэж байна. Сар шинийн баярын өмнө үнийн савлагаа бий болгохгүйн тулд салбар яам, агентлагууд шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй болж байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin 202.72.245.149 MONGOLIA
MONGOLIA
Dornogovi mun adil nemsen b.a ****
ЯАЖ БИ:  ТЭРЭНД ЗОРИУЛАВ