Ким Кардашьян гоо сайхны хагалгаа хийлгэхээсээ өмнө...

6980

Реалити шоуны од Ким Кардашьян гоо сайхны хагалгаа хийлгэхээс өмнөх болон будаггүй дүр төрхөө шүтэн бишрэгчиддээ харуулж, баярлуулахаар шийдэв бололтой. Тэрээр хүүхэд ахуй цагийнхаа буюу бүр тодруулбал 13 настай байх үеийнхээ гэрэл зургийг блогтоо тавьжээ. Уг зураг дээр тэрбээр жирийн л сурагч охидын нэгэн адил шүдэндээ брекет зүүсэн найз Николь Ричигийнхээ хамтаар инээмсэглэн гарсан байх аж.

Дашрамд дурдахад Николь Ричи одоо анорексиягаар өвчилж, хиймэл наран шарлагад донтсон нэгэн болсон билээ. Ким Кардашьяны энэ зурганд үлдээсэн сэтгэгдлүүдийн ихэнх нь түүнийг унаган төрхөөрөө байхдаа илүү хөөрхөн байжээ, гоо сайхны хагалгаа хийлгэх шаардлагагүй байсан байна гэжээ.

Харин зарим нь Николь Ричиг “огт өөрчлөгдөөгүй” байна гэсэн нь угаасаа “матар” байжээ гэсэнтэй ялгаагүй сонсогдож байв. “Николь Ричи бид хоёр 13 настайдаа ямар догь байгаа вэ” гэсэн тодотголтой энэ зураг одоо интернэтээр шуугиан тарьж байгаа ажээ.

М.Далай

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
chuhalaa 110.70.44.1 REPUBLIC OF KOREA
REPUBLIC OF KOREA
tsarailag bsn bn odoo ch heweeree bn amjilt^^
haha 103.26.194.47
Matar bsn ch geh shig iim tsaraig matar gehiin bol admin ni ymar tsaraitai hun bga ve haha
bi mongol 103.26.194.23
yoo bichih um n olddoggui umu . facede gants zurag hiher terig tataj awchaal yamz burin garchig zohiogod bichhee bolio . icheej ****
ОЙН БАЯРЫН СЮРПРИЗ