Дахин төлөвлөлтийн 2-р ээлжид хамрагдаж буй иргэд төсөл хэрэгжүүлэгчээ сонголоо

816

УИХ-ын хаврын чуулганаар батлагдсан “Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр”, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу нийслэлийн ИТХ-ын 2013 оны 7/29, 12/43 тогтоолоор “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн төслийн 2-р ээлжийн найман байршилд төсөл хэрэгжүүлэхээр 21 компани 31 санал ирүүлсэн. Нийслэлийн Засаг даргын А/164 тоот захирамжаар батлагдсан ажлын хэсэг санал тус бүрийг үнэлэн төслийн удирдах хороо “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын дагуу эхний шалгуурыг хангасан 12 компанийг шалгаруулсан юм. Тэдгээр аж ахуйн нэгжүүдээс дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдаж буй тухайн хэсгийн иргэдээс эцсийн байдлаар төсөл хэрэгжүүлэгчийг сонгох санал хураалтын ажиллагааг Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл ОНӨҮГ-аас өнгөрөгч бямба гарагт зохион байгууллаа. Нийт 8 байршлын 12 хэсэгт иргэд 52-100 хувийн ирцтэйгээр оролцсон бөгөөд “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын иргэдийн 50 хувиас дээш саналыг авсан аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгарах заалтын дагуу компаниудыг сонгосон байна

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ