2013 онд гэмт хэргийн гаралт өсчээ

926

Улсын хэмжээнд өнгөрсөн жилийн эцсийн байдлаар 25362 гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Энэ нь 2012 оныхоос 3273 хэрэг буюу 14.8 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд үүнд өмчлөх эрхийн эсрэг, хүний амь, бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг ихэссэн нь нөлөөлсөн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас 9797 хүн бэртэж, 949 хүн нас барсан нь 2012 онтой харьцуулахад гэмтсэн хүний тоо 1361 буюу 16.1 хувь, нас барсан хүний тоо 48 буюу 5.3 хувиар нэмэгдсэн ажээ.

Ийнхүү гэмт хэрэг, зөрчил ихээр гарах болсон талаарх мэдээг статистикчид дуулгасан бол үүн дунд хүний бие, эрүүл мэндэд халдах гэмт хэрэг багагүй хувийг эзэлж буйг анхааруулсан юм. Түүнчлэн сүүлийн жилүүдэд өмчлөх эрхийн гэмт хэрэг үйлдэх нь ихэссэн бөгөөд ингэхдээ иргэдийн хуулийн мэдлэг таарууг ашиглан гэмт хэрэг үйлддэг байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.