60 мянган доллар хулгайлсан этгээдийг саатуулжээ

1400

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн орчимд байрлах нэгэн аж ахуйн нэгжийн захирлын өрөөнөөс 60 мянган ам.доллар бүхий цүнх алдагдсан хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр гарсан.

Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст, шалгаад өчигдөр их хэмжээний мөнгө хулгайлсан 55 настай Б гэгчийг баривчлан саатуулжээ. Тэрбээр хулгайлсан мөнгөөрөө "Toyota kluger" маркийн автомашин худалдан авсан болох нь тогтоогдсон байна. Мөн уг хэрэгт холбоотой хоёр этгээдийг урд шөнө Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан байна. Тэднийг зохион байгуулалттайгаар хулгайн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ. Дээрх хүмүүст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.