Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчид нэр дэвшигчид хэн нь хэн бэ

1694

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох 2013 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас Ц.Элбэгдорж, МАН-аас УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг нэр дэвшүүлэн өрсөлдүүлэхээр боллоо. Энэ гурван нэр дэвшигчийн өрсөлдөөнөөс Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч тодрох юм. Тэднийг танилцуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.ЭЛБЭГДОРЖ

Ц.Элбэгдорж нь 1963 онд Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн. 1979 онд Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн сургууль, 1981 онд Эрдэнэт хотын 1-р арван жилийн сургууль, 1988 онд Украйны Львовын Цэрэг Улс төрийн Дээд Сургууль, 2002 онд АНУ-ын Харвардын Их Сургуулийг тус тус төгсч, сэтгүүлчийн бакалавр, Төрийн удирдлагын мастерийн зэрэг хамгаалсан. Англи, орос хэлтэй.

Ажил эрхэлсэн байдал, сонгуульт ажил

1981-1982 он “Эрдэнэт” үйлдвэрт засварчин, машинист
1982-1983 он Ардын армид байлдагч, түрүүч, ХЗЭ-ийн үүрийн дарга
1988-1990 он “Улаан-Од” сонинд сурвалжлагч, Армийн утга зохиолын нэгдлийн эрхлэгч
1989-1991 он МоАХ-ны тэргүүлэгч
1990 он “Ардчилал” сонины эрхлэгч
1990-1992 он АИХ-ын депутат, УБХ-ын гишүүн
1991 он Монголын Ардын Аж Ахуйтны холбооны тэргүүн
1992-1994 он Монгол Улсын Их Хурлын гишүүн
1992 оноос “Залуу удирдагч” сангийн удирдлагын зөвлөлийн байнгын гишүүн
1993 оноос Улс төрийн боловсролын академийн захиралын зөвлөлийн гишүүн
1994-1996 он МҮАН-ын Ерөнхий зөвлөлийн гишүүн
1994-1996 он Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээч
1996-1999 он МҮАН-ын дарга
1996-2000 он УИХ дахь “МҮАН-МСДН-ын Ардчилсан Холбоо” Эвслийн дарга
1996-2000 он УИХ-ын гишүүн, Монголын парламентын бүлгэмийн гүйцэтгэх хорооны дарга 1998 он Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч
2000 оноос “Эрх Чөлөө төв”-ийг үүсгэн байгуулагч, хүндэт ерөнхийлөгч. “Либерти”, Америк сургууль, “Азийн санаачилга” институт, Уран зургийн академи, “Эрх чөлөө” сэтгүүл, “Philanthropy”, “Элбэг тав”, “Болор” сан”-гийн үүсгэн байгуулагч.
2003 оноос МоАХ болон “Залуу удирдагч” сангийн Хүндэт Ерөнхийлөгч.
2004-2006 он Монгол Улсын Ерөнхий сайд
2005-2008 он Ардчилсан намын дарга
2008-2009 он УИХ-ын гишүүн.
2009 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байна

Эрүүл мэндийн сайд Н.УДВАЛ

1954 онд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн. Хүний их эмч, шинжлэх ухааны доктор Н.Удвал хүүхдийн эмч мэргэжилтэй. 1991 онд “Хотын нөхцөлд бага насны хүүхдийг диспансерчлах эмнэлэг, зохион байгуулалтын асуудлууд” сэдвээр анагаах ухааны дэд докторын зэрэг хамгаалсан. 1993-1994 онд Тайланд улсад Эрүүл мэндийн менежерийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. 1997 онд Англи улсын Манчестерийн их сургуульд магистрийн зэрэг хамгаалсан. 2002 онд “Эрүүл мэндийн анхны тусламжийн харьцуулсан судалгаа ба удирдлага зохион байгуулалтын загвар” сэдвээр анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.
Ажил эрхэлсэн байдал:

1978 онд АУИС-ийг төгсөөд Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт эмч
1985 оноос Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд эрдэм шинжилгээний ажилтан, захирал, төслийн удирдагч,
1999 оноос Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яаманд Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга
2000-2004 онд Эрүүл Мэндийн дэд сайд
2009 он МАХН байгуулах ажлын хэсгийн ахлагч
2010 он МАХН түр штабын зохицуулагч, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
2012 оноос Эрүүл мэндийн сайд.

УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ

1982 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургууль, 1990 онд Цэргийн дээд сургууль Хуульч мэргэжлээр тус тус төгссөн. Хууль зүйн магистр. Англи, орос хэлтэй.
Ажил эрхэлсэн байдал:

1983-2000 онд Биеийн тамир спортын “Хүч” нийгэмлэгт тамир¬чин, Орлогч дарга, Дарга
1999-2004 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн захирал
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2009-2010 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Гавъяа шагнал:
1989 онд Монгол Улсын гавъяат тамирчин
1990 онд Монгол Улсын дархан аварга
1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн медал
1998 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар
2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
2012 онд Байгаль орчны тэргүүний ажилтанаар тус тус шагнуулж байсан.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ОЙН БАЯРЫН СЮРПРИЗ