Ерөнхий сайд мэдээлэл хийлээ

1055

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан Засгийн газрын цагаар эхэллээ. Чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Шинэчлэлийн Засгийн газрын 2013 оны үйл ажиллагааны талаарх мэдээллийг өглөө. “Шинэчлэл бол сэтгэл гарган хийх ажил юм” уриатай Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөг ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, aвлига, хүнд суртлыг бууруулах, бүтээн байгуулалтын ажлуудгэсэн үндсэн гурван чиглэлд анхааран гаргаж байгааг Ерөнхий сайд онцоллоо.

Өнгөрсөн жилд Монголбанктай хамтран үнэ тогтворжуулах хөтөлбөр, найман хувийн хүүтэй орон сууцны зээл, нийтэд чиглэсэн халамжийн бодлогоос татгалзаж, хавтгайрсан биш илүү хэрэгтэй, эзнээ олсон, иргэндээ хаяглаж хүрсэн нийгмийн хамгааллын бодлогод шилжих эхлэлийг тавьсан байна. Ард иргэдийн халаас, цаг заванд хэмнэлттэй үйлчилгээнүүдийг шинээр санаачлан, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих замаар иргэдийн хөдөлмөр эрхлэлт, орлогыг нэмэгдүүлэх чиглэлийн ажлуудын үр дүн гарч эхэлсэн зэрэг олон ажлаа Ерөнхий сайд танилцууллаа. Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан бүлгийн дүгнэлтийг танилцууллаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
s 203.91.117.4 MONGOLIA
MONGOLIA
asargaanii mongoo ogoochee bas nemeech malnuud mini
ЦАЙЗ ЗАХАД ГАЛ ГАРЧЭЭ