Н.Намжилдорж: Солонгосоос эмч ирж үзээд суурь өвчин биш, вакцинаас болсон гэдгийг тогтоосон

2301

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дөрөвдүгээр 10 жилийн хоёрдугаар ангийн сурагчид өнгөрсөн аравдугаар сарын 7-нд сахуу татрангийн вакцин хийлгэсэн. Харин тус ангийн сурагч Н.Энхбилэгт сургуулийн эмч Н.Цэрэнханд вакцин буруу хийснээс болж хуруунууд нь үхжиж, хоёрыг нь тайруулсан ба одоо биеийн байдал хүнд байна. Удахгүй аав ээж нь охиноо аваад Солонгос руу хагалгаа хийлгэхээр явах гэж байгаа аж. Одоо охины биеийн байдал хэр байгаа талаар Н.Энхбилэгийн аав Н.Намжилдоржтой ярилцлаа.

-Танай охиныг системийн васкулит гэх өвчин эдгэршгүй өвчин туссан гэсэн оноштойгоор эмчлүүлж байгаа гэсэн. Одоо хүүхдийн биеийн байдал хэр байна вэ?

-Анх хүүхдээ Эх нялхсын эмнэлэгт аваад ирэхэд хэл нь бамбайж хавдсан байсан. Одоо гарын бүх хуруу нь үхжиж, хоёр хурууны нэгдүгээр үеийг тайруулаад байна. Мөн хөл нь хүртэл үхжээд эхэлсэн. Миний охин сахуу татрангийн вакцин хийлгэснээс болж цусанд нь бохир орж цусны бүлэгнэл үүссэн, одоо биеийн байдал хүнд байна.

-Солонгосоос эмч ирж үзсэн гэсэн. Ямар онош тавьсан вэ?

-Хамгийн эцсийн арга хэмжээ Солонгост цус шүүх эмчилгээ хийдэг гэсэн. Энэ эмчилгээ нь эрсдэлтэй бас хэцүү байдаг гэсэн, ямар ч байсан Солонгос явна. Манай охиныг солонгосоос ирсэн эмч үзээд дотор таван цул эрүүл байна, ерөөсөө энэ охин вакцины горим алдагдсан, вакцины бохироос үүссэн өвчин гэсэн. Надад мөнгө байдаг бол охиноо аваад өнөөдөр ч гэсэн хамаагүй явмаар байна. Солонгосын “Ионсей” эмнэлгээс хагалгаа хийе гээд төлбөр мөнгө нь тооцогдоод ирсэн байгаа. Эмчилгээ хийлгэхэд доод тал нь 50 сая төгрөг хэрэгтэй болоод байна. Миний Монголын ард түмэн охинд минь хандивын гараа сунгаж тус болоооч гэж хүсэх гэсэн юм.

-Солонгос улсад цусаа шүүлгээд эдгэрэх магадлал хэр гэж хэлсэн вэ?

-Хагалгаа амжилттай болоод эмчилгээ хийлгээд дараа нь дархлаа сайжруулах эмчилгээ хийлгэхэд хүүхдийн чинь бие гайгүй гэж хэлсэн. Цус шүүх эмчилгээ хийлгэхэд хамгийн их эрсдэлтэй, бага насны хүүхэд энэ төрлийн эмчилгээг хийж байсан тохиолдол байсан гэж хэлсэн. Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ