18 настай секс-боол хумсны хуурайны тусламжтайгаар гинжээ таслан хүчирхийлэгч эрээс зугтжээ

10874

Хятадын Чэзян мужийн цагдаа нар нэгэн эрийг хүн хулгайлсан болон хүчингийн хэргээр баривчлан саатуулсан байна. Энэ хэрэг түүнд 11 өдрийн турш хүчирхийлүүлсэн 18 настай хохирогч бүсгүй зугтаж чадснаар ил болжээ. Бүсгүй хүлээсээ хумсны хуурай ашиглан тасалж чадснаар зугтах боломжтой болсон талаар “The China Daily” мэдээлсэн юм.

Хүчингийн хэрэгт Чэзян мужийн Зясин хотод ажил хийж мөнгө олохоор ирсэн Чен Сяолун гэгч 36 настай эр сэжигтнээр саатуулагдаад байгаа аж. Тэрээр олзлогдогч бүсгүйг 2012 онд түрээслэсэн байшингийнхаа доор ухаж гаргасан хааш хаашаа гурван метр талбайтай бөгчим нүхэнд хорьж байсан аж. Тэрээр хийсэн хэргээ хүлээсэн төдийгүй хохирогч бүсгүйн амийг хөнөөх зорилготой байснаа өчжээ. Энэ хэрэг хагас жилийн өмнө болсон ч гэмт этгээдийн гэрт авсан цочирдом гэрэл зургууд одоо л ил болж байгаа аж. Мөрдөн байцаалтын явцад бүсгүй Чен Сяолунтай караоке бааранд танилцсан аж. Улмаар Чен бүсгүйг цахилгаан мопедаараа хамт зугаалахыг санал болгож, эзгүй газар аваачин хутга тулган сүрдүүлж, цахилгаан бороохойгоор ухаан алдуулаад гэртээ авч ирсэн аж. Ингээд хорьж байсан 11 өдрийн турш тэрээр хохирогч бүсгүйг чармай нүцгэн, гар хөлийг нь гинжилсэн байдалтайгаар үргэлж бэлгийн харьцаанд ордог байсан гэнэ. 11 хоногийн хугацаанд тэрбээр бүсгүйд хоёр удаа л дээшээ гарч, угаал үйлдэх боломж олгосон аж. Түүнчлэн Чен хохирогчийн нүцгэн зургийг интернэтэд тавина хэмээн сүрдүүлж байжээ. Гэхдээ олон хоногийн турш бүсгүй зугтахдаа бэлдэж, хумсны хуурайгаар гинжээ таслаад Чений хөршөөс тусламж хүссэнээр амь аврагджээ.

М.Далай

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
A rolling stone is w 5.188.211.170
A rolling stone is worth two in the bush, thanks to this **** arlietc. ****
Do you have a donati 46.161.14.99
Do you have a donation button? I attempted to find one after reading this wonderful article however co1l8n&#d2u7;t seem to find it. E-mail me your paypal if you like and ill donate some ramen money!
NeKlHefjZF 37.233.27.142
jUIYzL wow, awesome article. Really Great.