Сургууль, цэцэрлэгийн бүртгэлийн асуудлаар олон иргэн ханджээ

1413

Шинэчлэлийн Засгийн газрын иргэдийн санал, хүсэлтийг хүлээж авах “11 11” төвд энэ сарын 2-9-нд 2000 орчим иргэн хандсан байна. Эрүүл мэнд, боловсрол, тэтгэвэр тэтгэмж, халамж үйлчилгээний асуудлаар түлхүү ханджээ.

Сургууль, цэцэрлэгийн бүртгэл явагдаж байна. Харьяаллын дагуу сургууль, цэцэрлэгтээ хамрагдаж чадахгүй, цэцэрлэгийн хүрэлцээ муу байна. Сургууль, цэцэрлэгийн багш нарын хичээл заах арга барил тааруу байна гэсэн гомдол, шүүмжлэл олон иржээ.

Цэцэрлэг сургуулийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудыг цэцэрлэгт тэгш хамруулах зорилгоор нийслэлийн төрийн өмчит цэцэрлэгийн хамран сургах тойргийг Нийслэлийн боловсролын газрын даргын тушаалаар баталсан байна. Энэ асуудлаар ойрын хугацаанд иргэдэд мэдээлнэ гэж Боловсрол, шинжлэх ухааны яам хариу өгсөн байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.