ТВ-9 телевиз солонгос захиралтай болжээ

483
2014 оны 01-р сарын 29

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гэгдэх ТВ-9 телевиз солонгос захиралтай болжээ. Хэдхэн хоногийн өмнө ажлаа авсан энэ хүнийг Ким Юн Ён гэдэг бөгөөд Солонгосын МВС телевизэд найруулагч, продюсерээр ажиллаж байсан нэгэн юм байна. БНСУ-д эмчлүүлж буй Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр түүнийг дээрх албан тушаалд томилсон гэх яриа ч байсан. Гүйцэтгэх захирлаар томилогдсон Ким Юн Ён тус телевизийн нэвтрүүлгийн бодлогод оролцох эрхтэй аж. Учир нь телевизийн гүйцэтгэх захирал сонины ерөнхий эрхлэгчтэй адил эрх эдэлдэг юм байна.

УИХ-аар өнгөрсөн оны сүүлчээр баталсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийн гаргасан хувьцааны 33 хувиас дээшхийг гадаадын хуулийн этгээдэд хувьчлахыг хориглосон байдаг. Стратегийн ач холбогдол бүхий салбар гэдэгт хэвлэл мэдээллийн байгууллагыг хамруулжээ. Гэсэн ч стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийг гадаадын иргэн удирдаж болох, эсэх талаарх заалт байдаггүй юм билээ. Голдуу ганц хоёрхон хүний өмчлөлд байдаг манай хэвлэл мэдээллийн салбарт гадаадын иргэн гүйцэтгэх захирал, шийдвэр гаргах түвшний албан тушаалд ажиллах нь үндэсний аюулгүй байдалд харшлахгүй гэх баталгаагүй.

Азийн болон дэлхийн олон оронд хэвлэл мэдээллийн хэрэгслийг гадаадын иргэн удирдахыг хориглосон байдаг гэсэн. Харин манайд бол эсрэгээрээ. Тухайлбал, С1 телевизэд Английн иргэн Бен Моёл, “Ийгл” телевизэд Америкийн иргэн Том Керри нар ажиллаж байсан. Монгол НD телевизийн Мэдээллийн албаны зөвлөхөөр мөн л гадаад иргэн ажилладаг гэж тус телевизийнхэн өөрсдөө хэлдэг.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Кремлийн "ГЕРМАН"