17 настай охин бүлэглэн дээрэм хийж байсныг илрүүллээ

2934

Баянгол дүүргийн XIV хорооны нутагт өнгөрсөн пүрэв гаригт иргэн М-ийг бүлэглэн дээрэмджээ. Тэдгээр дээрэмчдийн нэг охин байсан бөгөөд тэрбээр дээрэмдэх гол ажлыг нугалдаг болохыг нь цагдаагийн газраас тогтоосон байна. Тодруулбал М-ийг харьж явахад нь уг охин “Гэр рүү дөхүүлж өгч туслаач” гэж гуйсан гэнэ.

Залуу түүний гуйлтыг зөвшөөрөн хамт явж байтал гурван залуу ирж “Манай найз охиныг дагуулаад юу хийж яваа юм бэ” гээд зодож, гар утас, эд зүйлийг нь дээрэмджээ. Хохирогч тэр даруй цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргын тушаалаар байгуулсан Ажлын хэсгийнхэн 17-21 насны гурван залуу, нэг охин хамтарч уг хэргийг үйлдсэнийг тогтоосон байна.

Тэд хувийн автомашиныг жолоочтой нь хөлсөлж шөнийн цагаар ганцаараа яваа залуусыг дээрх аргаар ангуучилж, дээрэмддэг байсан гэнэ. Мөрдөн байцаалтын явцад дээрх дөрвөн сэжигтэн ийм маягаар 30 гаруй иргэнийг дээрэмдсэнээ хүлээжээ. Мөн тэдэнд үйлчилсэн гурван жолоочийг хэргийн хамтран оролцогчоор шалгаж байгаа аж.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
I hate my life but a 91.89.216.159 GERMANY
GERMANY
I hate my life but at least this makes it **** berbaale. ****
That really caeutrps 198.245.51.165
That really caeutrps the spirit of it. Thanks for posting.
lol 49.0.189.114 AUSTRALIA
AUSTRALIA
ymar medrel muutai pisdakuud ve oyunii hoosrol gj l ene baih da ****
ee 202.126.91.159 MONGOLIA
MONGOLIA
ingeed baihaar chin hunii saihan setgel ugui l bolood bn shde yan da ****
mm 122.201.18.59 MONGOLIA
MONGOLIA
INgej amidarch bolkue xo ****
erdene 122.201.18.38 MONGOLIA
MONGOLIA
Odoo tsagt hund tuslahad ch hetsuu bolj. Muusain novshnuudiig sain shiitgeed ug!
Цаашдаа сэрүүснэ