Гадаадад 19 иргэн гэмт хэрэгт холбогджээ

1462

2014 он гарсаар 1 дүгээр сарын 30-ны байдлаар хилийн чанадад манай улсын нийт 19 иргэн гэмт хэрэгт холбогдсон мэдээлэл ГХЯ-ны Консулын газарт ирсэн байна. Тэдний 9 нь БНХАУ-д, 6 нь БНТУ-д, БНСУ, БНУУ, АНУ, Хонгконгт тус бүр 1 иргэн саатуулагдсан байна.

Дээрх иргэдээс 8 хүн хулгайн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд 7 нь БНХАУ-ын Бээжин, Хөх хот, Эрээн хотод хулгайн хэрэгт сэжигтнээр саатуулагдан шалгуулж байгаа тухай Консулын газраас мэдэгдэв.

Сүүлийн үед залуус амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор найз нөхдөө ятган хилийн чанадад зорчиж, зохион байгуулалттайгаар хулгайн гэмт хэрэг бүлэглэн үйлдэх нь ихэсч байгаа бөгөөд энэ нь Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа өндөржүүлэх, бусдад хууртан хилийн чанадад зорчихгүй байх талаар анхааруулах, гадаадад зорчихдоо тухайн орныхоо хууль тогтоомжийг хүндэтгэн сахиж явах шаардлагатайг ГХЯ-ны Консулын газраас анхаарууллаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зам хаана