Холливудын нэрт найруулагч Вуди Аллен өргөмөл охиноо долоон настайд нь хүчиндэж байжээ

4130

Алдарт найруулагч Вуди Аллены өргөмөл охин Дилан Фэрроу долоон настайдаа өргөсөн эцэгтээ хүчиндүүлж байсан талаар мэдэгдлээ. “The New York Times ” сонин Вуди Аллены өргөмөл охины энэ талаар бичсэн захидлыг нийтэлж, нэрт найруулагчийн булхайг дэлгэжээ. Диланы ээж, жүжигчин Миа Фэрроу Вуди Аллентай 12 жилийн турш амраг сэтгэлийн харилцаатай байсан бөгөөд тэд албан ёсоор гэрлээгүй ч бие биенийдээ ирэн очин амьдарч байсан юм. Дилан Фэрроугийн баталж буйгаар Аллены “айлчлал” гэмт хэргийн шинж чанартай байдаг байсан бөгөөд тэр анх охиныг долоохон настайд нь бузарласан гэнэ. Гэхдээ тэрээр болсон явдлын талаар нарийн ширийн зүйл ярьсангүй. Зөвхөн Аллен 1992 онд Коннектикут дэх гэрт нь ирэхдээ дээврийн хонгилд өөрийг нь хүчирхийлсэн талаар дурджээ.

Түүнээс хойш энэ явдал байнга давтагдах болсон гэнэ. Эхэндээ тэр ээждээ энэ талаар ярьдаггүй байсан ч эцсийн эцэст болж буй явдлыг хэлжээ. Ийнхүү Миа, Аллен хоёр дуулиан шуугиантай хоёр тийш болсон гэдэг. Гэхдээ хүүхдийн сэтгэлд сэв суулгаж, цаашдынх нь амьдралыг баллахгүйн тулд шүүхэд хандаагүй байна. Фэрроуг энэ олон жилийн хойно энэ талаар ам нээхэд юу хөтлөв гэвэл нэгдүгээр сард Аллен кино урлагт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсаныхаа төлөө “Алтан бөмбөрцөг” шагнал болон хамгийн сүүлд өөрөө зохиолыг нь бичиж, найруулагчаар нь ажилласан “Жасмин” киног нь шилдэг бүтээл номинацид “Оскар”-т нэр дэвшүүлсэн нь түүний эгдүүг хүргэжээ.

Вуди Аллен өргөмөл охиноо хүчирхийлсэн гэх яриаг үргэлж үгүйсгэсээр ирсэн. Энэ талаар мөрдлөг явуулсан ч прокурор дээр очоод хангалттай нотолгоо байхгүй гэх шалтгаанаар буцаагддаг ажээ. Эцгийнхээ эсрэг түүний цорын ганц төрсөн хүүхэд болох Ронан Фэрроу ч дургүйцлээ илэрхийлж, “Алтан бөмбөрцөг” наадмын зохион байгуулагчдад бага насны хүүхдэд бэлгийн дарамт учруулдаг ийм хүнийг шагнасаар байгаад гайхаж байгаагаа илэрхийлсэн.

Харин Диланы хувьд одоо гэр бүлтэйгээ Флорида мужид амьдардаг өөр овогтой болсон хэдий ч Вуди Аллен гэгч чухам хэн болох, өөрт нь юу хийсэн талаар хүмүүсийг мэдээсэй гэж хүсч байгаа аж. Дашрамд дурдахад найруулагч Вуди Аллен хамтран амьдрагч асан Миа Фэрроугийн өөр нэг өргөмөл охин Сун И-тэй гэрлэсэн билээ. Сун И нөхрөөсөө 35 насаар дүү юм.

М.Далай

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин 203.194.114.210 MONGOLIA
MONGOLIA
Бузартай юмаа.
gg 103.10.23.38
Woody Allen **** you if meet. ****
ЯАЖ БИ:  ТЭРЭНД ЗОРИУЛАВ