Tусгай хамгаалалтынхан Улаантайгын хууль бус нинжа нарыг хүчээр буулгалаа

1814

 Сүүлийн жилүүдэд хууль бусаар алт олборлогчид буюу “Нинжа” нар олширсноос байгаль орчинд ноцтой хохирол учирсаар байгааг хэн хүнгүй ярих болсон. Үүнд төрийн зүгээс хатуу хяналт тавьж ажиллаж байгаа ч энэ байдал далдуур “гаарсаар” байгаа нь хэцүүхэн.

Ойрын жишээ гэхэд л , саяхан Хөвсгөл аймгийн Улсын тусгай хамгаалалттай Жологийн Ногоон голд Нинжа нар олноороо алт ухаж, ойр орчмын ой модыг сүйтгэж байхад нь Хөвсгөлийн Улаан тайгын УТХГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд газар дээр нь илрүүлж албадан буулгасан байна.

Шалгалтаар тус газарт Нинжа нар баг болон алт ухаж байсныг тогтоожээ. Тухайлбал, Ногоон голд 23 хүн зөвшөөрөлгүй нэвтрэн орж алт ухаж байсан бөгөөд тэд 5 баг болон хуваагдаж тус бүр панаг (орогнох байр) барин ажиллаж байжээ. Тэдгээрийн байгаль орчинд учруулсан хохирлоос дурдвал, Ногоон голын гольдрол дотор 3 баг хамтран ухсан газрын хэмжээ 24м.куб эзэлхүүн бүхий газар ухаж, 1 цахилгаан мотороор усаа татуулж, 2 цахилгаан мотороор алтаа буудуулж угаадаг байсан ба орогнох байраа галлах болон хоол хүнсээ хийхдээ их хэмжээний мод уулнаас буулган ашиглаж байжээ.

Шалгалтын комисс тус газарт алт олборлож байсан иргэн Ц.Наранхүү, н.Чинсүх, Ц.Түмэнбаяр, Ц.Нарангэрэл, Н.Шорх нарын этгээдүүдийг барьж авч амжаагүй бөгөөд бусад 18 иргэнийг Мөрөн хотын Цагдаагийн Хэлтэст хүргэсэн байна.


Д.Ганзориг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin 110.35.47.213 REPUBLIC OF KOREA
REPUBLIC OF KOREA
heden hujaagaa ingej chadahgvi baijiij muu muu daa deerlehene gej ene de **** mongoloo gej ..... ****
Зочин 122.254.111.242 MONGOLIA
MONGOLIA
Юм 2 талтай лдаа. Гадаадын хөрөнгө оруулалттай нэрийдлээр Хятадын компаниуд эх орны газар шороог маань онгичиж сүйрүүлж байхад бид тэднийг зогсоох нь бүү хэл шаардлага ч тавьж чадахгүй байна. Гэтэл ядарсан иргэд үр хүүхдээ тэжээх гэж амьдрахын эрхээр алт олборлоход байгаль орчныг сүйтгэгч гэж үзэн хорьж цагдаж дээрэлхэж байх ч гэж. Төр засаг тэдэнд боломж олгоогүй зүгээр л зөнд нь хаясан ****
зочин 182.160.54.203 MONGOLIA
MONGOLIA
эх орноо хайрлах сэтгэл энэ хүмүүст алгаа, үр хүүхэд үе хойчдоо юу үлдээх гэсэн хүмүүс юм болдоо. бид заавал газар ухалгүй сайхан амьдрах боломж зөндөө байна шдээ. Бид хэтэрхий залхуу хойрого ухаан дутуу ядуу тархитай болцгоож дээ. ****
зочин 202.21.113.140 JAPAN
JAPAN
зөв ш дээ муу сайн юмнуудыг чангалах хэрэгтэй...Тэгж л их мөнгө олмоор байгаа юм бол хотод ирж барилга дээр ажиллана байгаа даа. ****
Цаашдаа сэрүүснэ