Архи зардаг цэгүүдийг тоог бууруулна

732

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, АНУ-ын Азийн сантай хамтран Нийслэлийн бүх хороонд амьдрах орчны газрын зураглалыг иргэдийн оролцоотой хийсэн билээ. Энэхүү зураглалаас харахад согтууруулах ундаагаар үйлчлэх хамгийн их цэгтэй хороо нь Сүхбаатар дүүргийн 1-р хороо бөгөөд энд 86 цэг байдаг байна. Харин Баянгол дүүргийн 13-р хороонд 4 цэг байгаа нь согтууруулах ундаа худалдах хамгийн бага цэгтэй хороо болж байгаа бол Сонгинохайрхан дүүргийн 22-р хороонд 42 цэг байгаа юм байна. Энэ үзүүлэлтээс харахад Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй. Хүн амын тоотой харьцуулахад согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалддаг цэгийн тоо зарим хороодод хэтэрхий олон байгаа юм. Тиймээс архидан согтуурахтай тэмцэх, тусгай зөвшөөрөл олгох тухай хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгон шинэчлэх, Монгол Улсын “Худалдаа, үйлчилгээний газрын стандарт"-ыг дахин судалж, ангиллыг тодорхой болгож нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж албаныхан үзэж байна. Тиймээс НИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд шинээр нэмэлт өөрчлөлт орж батлагдтал тусгай зөвшөөрөл олгохыг түр хугацаанд зогсоосон юм.

Нийслэлийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй цэг 2012 онд 4009 байсан бол өнгөрсөн онд 3867 болж буурчээ. 2012 онд 259 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон бол 2013 онд 668 цэгийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Ер нь цаашид тусгай зөвшөөрөл олгох шалгуур үзүүлэлтийг өндөрсгөж, журамд нэмэлт шаардлагуудыг оруулан шинэчлэн боловсруулах, орон сууцны 1 давхарт хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй болон ажлын байрыг түрээслэх асуудлыг бодлогоор зохицуулах, орон сууцны 1 давхар болон шинээр баригдаж буй орон сууцны үйлчилгээний давхарт тавигдах стандартын шаардлагад хяналт тавих асуудлыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж холбогдох байгууллагуудаас үзэж байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЯАЖ БИ:  ТЭРЭНД ЗОРИУЛАВ