БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ван Сяолуныг хүлээн авч уулзав

1085

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ван Сяолуныг өнөөдөр /2014.02.19/ Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Элчин сайдад хандан Монгол, Хятад хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайд идэвх чармайлттай ажиллаж байгаад талархал илэрхийлээд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан “Найрсаг харилцааны жил”-ийн арга хэмжээг зохион байгуулах болсон нь Монгол Улс, Хятад Улсын иргэдийн харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэсэн юм.

“Найрсаг харилцааны жил”-ийн арга хэмжээг зохион байгуулах хөтөлбөрийн дагуу манай холбогдох байгууллагууд ажиллаж байгаа хэмээн УИХ-ын дарга З.Энхболд үргэлжлүүлэн яриад цааш нь Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагаа бодитой үр дүнтэй өргөжиж, томоохон төслүүдэд хамтран ажиллах боломж гарч ирж байгааг дурдлаа. Тухайлбал, нүүрс хийжүүлэх төсөлд Хятадын “Синопек” группэй хамтран ажиллаж байгааг тэрээр хэлээд энэхүү төсөл нь манай эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой болохыг чухалчиллаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.