О.Баасанхүү: Г.Батхүү агсаныг амиа алдсан байхтайн таарсан анхны хүний хувьд бүгдийг баримтжуулсан


УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ. Тэрбээр  Талийгаачийг өндрөөс унасан байдалтай байхад нь анх таарсан хүн аж.  Тэрбээр энэ талаараа  Г.Батхүү агсан амь насаа алдсанд гүн харамсал илэрхийлж байна. Ар гэрийнхнээс нь зөвшөөрөл авсан учраас зайлшгүй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийхээр боллоо. Миний өрөө хэрэг болсон газрын наана байдаг. Тухайн өдөр 18 цагт чуулган таарсан. Дараа нь хүмүүстэй уулзчихаад гарах гэж явахдаа  талийгаачтай таарсан. Би өөрөө хуульч хүн. 20 гаруй жил эрүүгийн хэргийн хавтаст хэрэгтэй танилцаж явсаных авах ёстой арга хэмжээнүүдийн бүгдийг нь авсан. Төрийн ордон хуулиараа Тагнуулын Ерөнхий газрын харъяанд байдаг. Тиймээс удирдлагуудад нь мэдэгдсэн.  Мөн 103 дуудсан. Улмаар эмнэлгийн байгууллага амиа алдсан байна гэсэн дүгнэлт хийсэн учраас нөхцөл байдлыг баримтуулжсан. Учир нь цагдаагийн байгууллага надаас хойш ирэх учраас өмнө нь ямар байдалтай байсан бэ гэдгийг харуулахыг зорьсон. Баримтуудаа цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн.

Ямар нэгэн дуу чимээ манай өрөөнд сонсогдох ямар ч боломжгүй. Манайх хоёр давхар хаалгатай. Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулах тул тодорхой цаг минутыг хэлэх боломжгүй.

Тухайн үед талийгаач толгойдоо гэмтсэн авсан уу эсвэл өөр байдлаар амиа алдсан уу гэдгийг анх хараад хэлэхэд хэцүү байсан. Учир нь толгойн орчим хэсгээрээ нэлээд цустай, хамар амнаас тодорхой хэмжээний цус гарсан байдалтай байсан. Тухайн үед Г.Батхүү агсаныг гэж анзаараагүй.  Боломж ч байгаагүй.

-Засгийн газрын хуралдаан болсон. Үүний дараа ямар нэгэн юм болсон юм болов уу л гэж таамаглаж байсан. Хуулийн байгууллага гадны нөлөөтэй байсан уу үгүй юу гэдгийг тогтоох ёстой гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна